Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Татварын хөнгөлөлтийг болиулах шаардлага тавилаа
Ирэх оны төсвийг УИХ хэлэлцэж буй билээ. Төсвийн төсөлд Үндэсний аудитын газар дүгнэлт хийжээ. Уг дүгнэлтэд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд ирэх жилийн төсөв нийцэж буй эсэхийг дурдсан байна. Тухайлбал, зэс, нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг хуульд заасны дагуу тооцсон хэмээн үзжээ. Ирэх жилийн төсөвт нэг тонн зэс 6354 ам.доллар, нүүрс 82.5 ам.доллар байна гэж тооцсон аж. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байх заалттай. Тэгвэл ирэх жилийн төсвийн алдагдал 479 тэрбум төгрөг байх төсөөлөл бий. Энэ нь хуулийн дээрх заалтад нийцэж байна хэмээн үзжээ. ДНБ ирэх онд 23.9 их наяд төгрөг болох юм. Гэвч төсвийн гадуурах зарлага их байна гэсэн шүүмжлэл эдийн засагчид хэлдэг. Энэ нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн зарцуулалтыг улсын төсөвт суулгах ёстой гэдэг. Хөгжлийн банкны зарлага 955 тэрбум төгрөг байна. Үүнийг  ирэх жилийн улсын төсөвт оруулан тооцвол алдагдал 1.4 их наяд төгрөгт хүрнэ. Ингээд төсвийн алдагдал ДНБ-ий зургаан хувь болно. Иймд Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачилжээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтыг нэмэгдүүлэх аж. Үндэсний аудитын газ­раас Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт, төслийн зарлага нь улсын төсвийн алдагдалыг нэмэгдүүлэх бодит хүчин зүйл биш хэмээн үзжээ. Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг дахин нягталж үзэх шаардлагатай гэсэн дүгнэлт хийгээд байна. Хөгжлийн банкны санхүү­жилтээр хэрэгжих төсөл хөтөл­бөрийг төсвийн төсөлд зөвхөн зарлага нэмэгдүүлэх аргачлалаар тусгасан гэж  үзжээ. Тэгэхээр Хөгжлийн банк­ны  санхүүжилтийг  ул­сын төсөвт тусгахдаа тусгай төсөв болгон оруулж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтыг хангах ёстой. Энэ талаар судалгаа тооцоо хийх нь зүйтэй гэж Үндэсний аудитын газраас дүгнээд буй юм.

Төсвийн зарлага 17.5 хувиар өссөн. Үүний дийлэнх нь төрийн албан хаагчын цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл аж. Хуульд зааснаар төсвийн зарлагын өсөлт ДНБ-ий жилийн өсөлтийн 22.5 хувиас хэтрэхгүй байх учиртай. Иймд төсвийн зарлагын өсөлт хуулийн энэ заалтыг зөрчөөгүй байна.
Улсын өр ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл ирэх жилийн төсвийн төсөлд  улсын өрийн үлдэгдэл 47.4 хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл, улсын өрийн үлдэгдэл одоогоор 13.9 тэрбум төгрөг байна.  Тэгэхээр улсын өрийн үлдэгдэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцээгүй аж.

Ирэх жилийн төсөвт  хуулиар зайлшгүй хангах ёстой есөн шалгуур үзүүлэлт баталсан. Гэтэл эдгээр шалгуур үзүүлэлтийн дөрөв нь  хуулийн шаардлагыг хангаагүй байна. ДНБ-ий өсөлт ирэх жилийн төсөвт тооцсоноор 7.1 хувь байх нь. Урьд нь ДНБ-ий өсөлт 10.2 хувь байх төсөөлөл байв. Энэ үзүүлэлт ийнхүү буурсанд уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлт 9.2, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.6 хувиар буурсан явдал нөлөөлсөн аж. Мөн экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн уналт ч нөлөөлсөн байна.
Манай улсын төсвийн 82.4 хувийг татварын орлого, 16.7 хувийг татварын бус орлого бүрдүүлдэг. Гэтэл энэ жил улсын төсөв 623 сая төгрөгөөр тасарч байгаа. Эдийн засгийн байдал сайжрахгүй бол оны эцэст төсөв нэг их наяд төгрөгөөр тасарна гэсэн тооцоо бий.  Ашигт малтмалын нөөц ашиглсаны татвар, НӨАТ, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас олох мөнгө  бүрдэхгүй байгаа нь төсөв тасрахад хүргэж буй юм.

Улсын төсөвт төвлөрүүлэх татварын бус орлого ирэх онд 354.5 тэрбум төгрөг байна. Үндэсний аудитын газраас энэ орлогын төлөвлөлт нь бодит бус гэж үзжээ. Жишээлбэл, өмч хувьчлалын орлого 6.3 хүү торгуулийн орлого 3.6 дахин өснө гэж тооцсон нь ямар үндэслэлгүй боломжгүй тооцоо гэж дүгнэв. Харин Засгийн газраар дамжуулан зээлдүүлсэн зээлийн үлдэгдэл нэг их наяд төгрөгийн авлагыг яаралтай барагдуулах ёстой гэж үзжээ. Энэ нь төсвийн орлого нэмэгдэх бодит боломж аж.

Төсвийн төсөлд ирэх жил 911 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэхээр тусгажээ. Энэ нь татварын нийт орлогын 15.4 хувьтай тэнцэж байгаа аж. Уг хөнгөлөлт, чөлөөлөлтөд НӨАТ, болон Гаалийн албан татварын орлого орж буй юм. Иймд төсвийн орлого тасарч буй өнөө үед татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг болиулах, шинээр хөнгөлөлт үзүүлэхгүй байх хэрэгтэй гэж Аудитын газраас дүгнээд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан