Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
ОХУ руу мах экспортлох 12 үйлдвэрээс хоёр нь стандартад тэнцжээ

ОХУ өнгөрсөн жил 43.1 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолсны дийлэнхийг тус улсын хориг арга хэмжээ авсан Европын холбооны орнууд бүрдүүлж байв. Богино хугацаанд суларсан импортын бүтээгдэхүүний энэ орон зайг тус улс Латин Америк, Зүүн Өмнөд Азийн орнуудаас авдаг импортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх замаар нөхөх юм. Ингээд эхний ээлжид тэд Бразилийн Засгийн газартай уулзан махны экспортоо нэмэгдүүлэх талаар тохиролцсон. Харин манай улстай хил залгаа оршдог ОХУ-ын мужууд, ялангуяа сибирийн бүс нутгууд Монголоос үхрийн мах авах сонирхолтой байдаг.

Үүнтэй давхцаад, манай улсын хөдөө аж ахуйн гаралтай зарим барааг 20 жилийн хугацаанд тарифийг тэглэсэн нөхцөлтэйгөөр, хэмжээ харгалзахгүй ОХУ-д нийлүүлэхэд хамтран ажиллах талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад ажлын айлчлал хийх үеэрээ мэдэгдсэн билээ. Гэвч тус улс манай улсаас мах импортлохгүй болсон талаарх мэдээлэл тус улсын мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон юм. Тэгвэл ОХУ манай улсаас экспортын мах авахаа бүрмөсөн болиогүй бөгөөд шалгалтаар зарим нэг шаардлага тавьж, 10 үйлдвэрийн махны экспортыг түр хугацаанд царцаагаад байгаа талаар Мал эмнэлэг, үржлийн газрын дарга М.Галбадрах хэллээ.

Ихэвчлэн ахуйн стандартад тэнцээгүй

“Мах экспорт”, “Бус номин”, “Дархан мах фүүдс”, “Монгема”, “Монтува”, “Мах импекс” зэрэг 10 үйлдвэр ОХУ-руу мах экспортлох стандартыг хангаагүй байна. Харин “Эрдэнэт хүнс”, “Прикон” үйлдвэрүүдийн махны үйлдвэр шаардлагад нийцсэн тул мах экспортлох хэвээр байгаа юм байна. Энэ талаар Мал, эмнэлэг үржлийн газрын дарга М.Галбадрах “ОХУ импортолж буй махандаа ариун цэвэр, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн зэрэг маш өндөр шаардлага тавьдаг. Тиймээс манай үйлдвэрүүд зарим нэг ахуйн стандартыг нь хангахгүй байна. Тухайлбал, бэлтгэсэн махаа хананаас тодорхой зайнд өрөх ёстой, үйлдвэрийн гэрэлтүүлэг муу зэрэг ахуйн шалтгаанууд илэрсэн. Ингээд Оросын тал үйлдвэр тус бүр дээр илэрч байгаа зөрчил дутагдлыг өөрсдөд нь танилцуулж, зөрчлөө арилгаад зургаар баримтжуулан мэргэжлийн хяналтын бичигтэй хүргүүл­бэл махны экспортыг үргэлж­лүүлнэ гэсэн байр суурьтай байгаа” гэж хэлсэн юм. Түүнчлэн манай улсын махны үйлдвэрүүд ихэвчлэн үхэр, адуу, хонь, ямааны махыг няд­лах зориулалттай ч мах экспортлоход нядлах, мөчлөх, шулах савлах зэрэг үйлд­вэрийн дамжлага нэмэгдсэн байна. Тиймээс тодорхой хэмжээний дутагдал гарч байгааг Мал эмнэлэг, үржлийн газраас үгүйсгэхгүй байна.

2.6 мянган тонн мах экспортолсон

ОХУ-ын махны импортын шаардлага хангасан үйлд­вэ­­рүүдэд тус улсын мэргэжилтнүүд ажиллаж, хил давуулах махыг тамгалж байгаа аж. Тэд 2.6 мянган тонн махыг тамгалсан бөгөөд энэ сарын 7-нд экспортолжээ. Хэдий оросууд өөрсдөө үйлдвэрүүдэд ажиллаж хяналт тавьж байгаа ч манай дотоодын үйлдвэрүүд цаашдаа савлах, ангилах үйлдвэрийнхээ дутагдлыг засч, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулах юм байна.
Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн боловсруулах ажилтай шууд холбоотой эрүүл ахуй, ариун цэврийн асуудлыг шийдчихвэл манай улсын мах боловсруулах үйлдвэрүүд дэлхийн жишигт хүрээд байгаа аж.
0 Сэтгэгдэл
mahni vhriig ali ornoos oruulj irvel amarhan bn
iim teneg shaardlagatai erguu oros mah gargah gej uilee uzeh hereg bnuu? oorsdiinh ni mahnii uildver gej dundad zuunii ueiin baliar yamarch ariun tsever baihgui nuli kiis guisen l yum baidagiim bileeshdee hahui oros ruu mah gargaj
ӨВЧТЭЙМАЛЫН МАХЫГ ОРОС АВНА ГЭЖ ҮҮ ИТГЭМЭЭРГҮЙ ЮМ.
Хамгийн их уншсан