ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
АПЕК эдийн засгийн нэгдэлд уриалж байна
Дэлхийн 21 орны удирдагчийг эх орондоо урьж, бүгдэд нь Хятад үндэсний хувцсаа өмсгөн эгээ л “Star Trek” киноны ахмад Кирк шиг харагдуулж чадсан БНХАУ-ын дарга Си Зиньпин АПЕК-ийн гишүүн орнуудыг эдийн засгийн нэгдэлд уриаллаа.
Ази, Номхон далайн орнуудын АПЕК-ийн чуулга уулзалтаар АНУ, ОХУ, Хятад, Япон гээд томоохон гүрнүүдийн удирдагчид Бээжинд олон талт болон хоёр талын яриа хэлэлцээр олноор хийж буй. Тэр дундаас зохион байгуулагч БНХАУ-ын даргын гаргасан санаа олон улсын анхаарлыг их татаж байна.
Ноён Си Зиньпин Ази-Номхон далай орнуудын хүрээнд чөлөөт худалдааны бүс үүсгэж, худалдааг либеральчлах нь чухал байгааг нээлтийн үгэндээ онцолсон. Тэрээр Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах хүрээнд хоёр жил судалгаа хийлгэснээ АПЕК-ийн удирдагчдад удахгүй өргөн барина. Үүнийгээ тэрээр “Дэлхийн эдийн засгийн хямралын дараа улс орнуудын эдийн засаг одоо хүртэл тогтворгүй, тодорхой бус нөхцөлд байгаа учраас бүс нутгийнхаа хэмжээнд интеграцчилал явуулж, урт хугацааны хөгжлийн замыг тавих нь зөв” гэж тайлбарлаж буй. Харин БНХАУ-ын санал болгож буй Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүс гээч нь АНУ-ын гаргасан Номхон далайн орнуудын нөхөрлөлийн эсрэг арга хэмжээ гэж үзэж байна. Учир нь, Хятад энэ нэгдэлд багтаагүй юм. Хятадын эдийн засагчид ч АНУ-ын санал болгосон Номхон далайн орнуудын нөхөрлөлийг Ази дахь Хятадын нөлөөг хязгаарлан барих гэсэн оролдлого гэж үздэг.
Харин үүнийг Бээжинд хүрэлцэн ирээд буй Б.Обама үгүйсгэсэн ярилцлага өгсөн байна. Тэрээр Хятад, АНУ хоёр худалдааны маш том түншүүд гээд ирээдүйд бие биедээ хөрөнгө оруулсаар байх болно гэжээ.
Дэлхийн 21 орны удирдагчийг эх орондоо урьж, бүгдэд нь Хятад үндэсний хувцсаа өмсгөн эгээ л “Star Trek” киноны ахмад Кирк шиг харагдуулж чадсан БНХАУ-ын дарга Си Зиньпин АПЕК-ийн гишүүн орнуудыг эдийн засгийн нэгдэлд уриаллаа. Ази, Номхон далайн орнуудын АПЕК-ийн чуулга уулзалтаар АНУ, ОХУ, Хятад, Япон гээд томоохон гүрнүүдийн удирдагчид Бээжинд олон талт болон хоёр талын яриа хэлэлцээр олноор хийж буй. Тэр дундаас зохион байгуулагч БНХАУ-ын даргын гаргасан санаа олон улсын анхаарлыг их татаж байна.

0 Сэтгэгдэл