Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Монголоос анх удаа “Дакар”-т оролцох машин
Монголын төрийн далбааны өнгөтэй энэ машин бол мотоспортын олимп болох “Дакар ралли”-д анх удаа Монголоос оролцох төмөр хүлэг. ОУХМ Н.Лхамаа монголчуудаа төлөөлөн Өмнөд Америкт гурав дахь жилдээ “Дакар Ралли”-д оролцохдоо үүгээр уралдана. Тэрээр хоёр ч удаа мотоциклоор энэ уралдаанд оролцож байсан бол энэ удаа автомашины төрөлд оролцохоор болсон. Тэрээр Дакарын дүрмийн дагуу хоёр чиглүүлэгч, мөн хоёр механикчтай хамт явахаар бэлтгэж буй.
“Дакар Ралли”-д оролцогч Унгарын багийнхан манай тамирчдын энэ жил уралдах машиныг бэлтгэж өгөхөөр амласан юм. Тиймээс манай оролцогчид Т2 буюу шинэ машин уралддаг ангилалд Ланд-200 маркийн машинаар уралдахаар болсон. Тэд саяхан Унгарт очиж, уралдах машинтайгаа танилцсан байна. Манай багийнхны уралдах машины нэмэлт тоноглолуудыг бүгдийг Унгарт хийж дуусчээ. Энэ жилийн Дакарын маршрут Аргентинаас гараад Болии, Чилиэр ороод буцаад Аргентиндаа ирж барианд орох ёстой юм.
ymar amjilt oloh bish
Монголын төрийн далбааны өнгөтэй энэ машин бол мотоспортын олимп болох “Дакар ралли”-д анх удаа Монголоос оролцох төмөр хүлэг. ОУХМ Н.Лхамаа монголчуудаа төлөөлөн Өмнөд Америкт гурав дахь жилдээ “Дакар Ралли”-д оролцохдоо үүгээр уралдана. Тэрээр хоёр ч удаа мотоциклоор энэ уралдаанд оролцож байсан бол энэ удаа автомашины төрөлд оролцохоор болсон. Тэрээр Дакарын дүрмийн дагуу хоёр чиглүүлэгч, мөн хоёр механикчтай хамт явахаар бэлтгэж буй. “Дакар Ралли”-д оролцогч Унгарын багийнхан манай тамирчдын энэ жил уралдах машиныг бэлтгэж өгөхөөр амласан юм. Тиймээс манай оролцогчид Т2 буюу шинэ машин уралддаг ангилалд Ланд-200 маркийн машинаар уралдахаар болсон. Тэд саяхан Унгарт очиж, уралдах машинтайгаа танилцсан байна. Манай багийнхны уралдах машины нэмэлт тоноглолуудыг бүгдийг Унгарт хийж дуусчээ. Энэ жилийн Дакарын маршрут Аргентинаас гараад Болии, Чилиэр ороод буцаад Аргентиндаа ирж барианд орох ёстой юм.
0 Сэтгэгдэл
2014.11.12
























