Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цалин тэтгэврийг бодитой нэмэгдүүлэх тухай санал хүргүүлжээ
Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхээр 2015 оны улсын төсвийн төсөлд тусгасан хөрөнгийн эх үүсвэрийг дахин нэмэгдүүлэх тухай саналыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ дахь НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нарт хаяглан хүргүүлжээ.
Учир нь 2015 оны улсын төсвийн төсөлд төсөвт байгууллагад ажиллагсдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр тусгасан хөрөнгийн эх үүсвэр нь зөвхөн 2014 оны инфляцийг нөхөх хэмжээнд тооцсон хөрөнгө байгаа нь хүн амын амьжиргааны өнөөгийн хүндрэлийг багасган иргэдийн худалдан авах чадварын уналтыг сэргээж, орлогын ядуурлыг бууруулахад нөлөөлж чадахгүй хэмээн МҮЭХ-ноос үзэж байгаа юм. Улмаар Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бодитой нэмэгдүүлэх чиглэлээр МҮЭХ-ноос байр сууриа УИХ, Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд удаа дараа мэдэгдэж иржээ. Энэ байдлыг анхааралдаа авч ирэх оны улсын төсөвт зөвхөн энэ оны инфляцийг нөхөх хөрөнгийг бус улсын төсвийн бусад урсгал зардлыг бууруулах замаар 300 тэрбум төгрөгийг нэмж цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг бодитой нэмэгдүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.
Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхээр 2015 оны улсын төсвийн төсөлд тусгасан хөрөнгийн эх үүсвэрийг дахин нэмэгдүүлэх тухай саналыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ дахь НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нарт хаяглан хүргүүлжээ.Учир нь 2015 оны улсын төсвийн төсөлд төсөвт байгууллагад ажиллагсдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр тусгасан хөрөнгийн эх үүсвэр нь зөвхөн 2014 оны инфляцийг нөхөх хэмжээнд тооцсон хөрөнгө байгаа нь хүн амын амьжиргааны өнөөгийн хүндрэлийг багасган иргэдийн худалдан авах чадварын уналтыг сэргээж, орлогын ядуурлыг бууруулахад нөлөөлж чадахгүй хэмээн МҮЭХ-ноос үзэж байгаа юм. Улмаар Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бодитой нэмэгдүүлэх чиглэлээр МҮЭХ-ноос байр сууриа УИХ, Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд удаа дараа мэдэгдэж иржээ. Энэ байдлыг анхааралдаа авч ирэх оны улсын төсөвт зөвхөн энэ оны инфляцийг нөхөх хөрөнгийг бус улсын төсвийн бусад урсгал зардлыг бууруулах замаар 300 тэрбум төгрөгийг нэмж цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг бодитой нэмэгдүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.
0 Сэтгэгдэл
























