Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Өнөөдөр 4 эмэгтэй боксчин ДАШТ-ийн ринг дээр тулалдана
Дэлхийн аварга шалгаруулах эмэгтэй боксчдын VIII тэмцээн Солонгосын Чэжүд үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр манай дөрвөн тамирчин тулалдана.
Энэ тэмцээнд манай найман эмэгтэй боксчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр Азийн наадмын мөнгөн медальт ОУХМ Э.Ундрам Канадын Портентой эхний тулаанаа хийх юм. Харин Ази тивийн аварга ОУХМ Т.Болортуул эхний даваандаа Төв Африкийн М.Жудитхыг цэвэр ялж тулаанаа эхлүүлсэн бөгөөд дараагийн учраа болох Боливийн тамирчин Б.Вилларроёлыг илүүрхэн ялсан байна. Тэрбээр өнөөдөр Энэтхэгийн С.Шамуцабамтай 1/8 финалын төлөөх тулаанаа хийнэ.
Спортын мастер М.Гүндэгмаа эхний даваандаа гоц мөргөж хоёрдугаар тойрогт Индонезын Н.Тажуиг цэвэр ялснаар 1/8 финалын төлөө Францын М.Ростантай өнөөдөр тулалдана. Мөн спортын мастер Н.Оюун-Эрдэнэ эхний даваандаа гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогтоо Латвийн А.Старвоитоваг оноогоор ялсан юм. Тэрбээр өнөөдөр 1/8 финалын төлөө Хятадын Лу Снонгтай тулалдана.
Дэлхийн аварга шалгаруулах эмэгтэй боксчдын VIII тэмцээн Солонгосын Чэжүд үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр манай дөрвөн тамирчин тулалдана.Энэ тэмцээнд манай найман эмэгтэй боксчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр Азийн наадмын мөнгөн медальт ОУХМ Э.Ундрам Канадын Портентой эхний тулаанаа хийх юм. Харин Ази тивийн аварга ОУХМ Т.Болортуул эхний даваандаа Төв Африкийн М.Жудитхыг цэвэр ялж тулаанаа эхлүүлсэн бөгөөд дараагийн учраа болох Боливийн тамирчин Б.Вилларроёлыг илүүрхэн ялсан байна. Тэрбээр өнөөдөр Энэтхэгийн С.Шамуцабамтай 1/8 финалын төлөөх тулаанаа хийнэ.
Спортын мастер М.Гүндэгмаа эхний даваандаа гоц мөргөж хоёрдугаар тойрогт Индонезын Н.Тажуиг цэвэр ялснаар 1/8 финалын төлөө Францын М.Ростантай өнөөдөр тулалдана. Мөн спортын мастер Н.Оюун-Эрдэнэ эхний даваандаа гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогтоо Латвийн А.Старвоитоваг оноогоор ялсан юм. Тэрбээр өнөөдөр 1/8 финалын төлөө Хятадын Лу Снонгтай тулалдана.
0 Сэтгэгдэл
























