ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Монгол, Хятадын хөдөө аж ахуйнхан чуулж байна
Монгол, Хятадын Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны ажлын хэсгийн 6 дугаар хурал энэ сарын 24–ны өдөр Бээжин хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн хурлаар малын генетик нөөцийг сайжруулах, таримлын шинэ үр сорт гарган авах хоёр орны холбогдох байгууллага хооронд шууд хамтын ажиллагаа тогтоон хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, Монгол Улсад малын гоц халдварт өвчнөөр тайван бүс бий болгох, хил дамнасан малын өвчинтэй тэмцэх хамтарсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн менежмент, технологийн чиглэлээр Монголын мэргэжилтнүүд, фермерүүдийг Хятадад сургалтад хамруулах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцон хурлын протоколд гарын үсэг зурав.
Энэхүү хурал нь хоёр орны дээд хэмжээний харилцан айлчлалын дараахан зохион байгуулагдаж, Монгол-Хятадын Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр болон Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, худалдааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон асуудлыг ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой боллоо.
Тус хурлыг 2002 оноос хойш 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулж ирсэний дагуу дараагийн хурлыг Монгол Улсад 2016 онд зохион байгуулахаар тохиролцов.

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ
0 Сэтгэгдэл