Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Н.Түвшинбаяр Чэжүгээс мөнгөн медаль хүртэв
Олон улсын жүдо бөхийн холбоо(IJF)-ны цуврал тэмцээний нэг БНСУ-д зохион байгуулдаг Чэжү-гийн Гран пригээс Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртжээ.

Энэ тэмцээн Токиогийн "Их дуулга"-ын өмнө болж байгаа гэдгээрээ онцлогтой бөгөөд Чэжүгийн татамид 42 орны 278 тамирчин ур чадвараа сорьсон юм. Манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй 5 жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн 100 кг-д Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртсэн бол 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн, 81 кг-д Н.Дагвасүрэн нар хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээнд БНСУ 6 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн бол Франц(6+1+1), Япон(1+2+0), Румын(1+0+1), Герман(0+2+2) улсууд хоёроос тавдугаар байрт шалгарлаа. Харин манай жүдочид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж зургадугаар байрт жагссан байна.

0 Сэтгэгдэл