Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Өвс тэжээлийн бэлтгэл 66,2 хувьтай байна
Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрхөд 49.5 сая, хонин толгойд шилжүүлснээр 80.8 сая толгой мал өвөлжинө. Малчид зун, намрын отор нүүдлийг сайн зохион байгуулснаар нийт малын 93.8 хувь нь дундаас дээш тарга хүч авсан байна.
Өвөл. хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 76.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 23.5 хувь нь хүрэлцээ муутайгаас орон нутгууд отор хийж өвөлжих өрх, малын тоог тохиролцон гэрээ байгуулснаар нийт 17.9 мянган өрхийн 6.6 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар зохион байгуулалт хийгдлээ. Хадлан бэлтгэлд 5552 дугуйт трактор, 504 хаман боогч, 3170 морин хадуур, тармуур ашиглаж малчдын түвшинд 1.2 сая тн өвс, 22.7 мянган тн сүрэл, 39.2 мянган тн ногоон тэжээл, 29.6 мянган тн үйлдвэрийн тэжээл, 37.4 мянган тн гар тэжээл бэлтгэж, төлөвлөгөөт зорилтыг 93.3 хувиар хангав. Харин Засгийн газрын 241 дугаар тогтоолоор өгсөн аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгавар 28.4 мянган тн өвс бэлтгэж 95.8 хувь, 4.0 мянган тн тэжээл бэлтгэж 35.9 хувь буюу дунджаар 66.2 хувиар биеллээ.
Энэ жилийн хураан авсан үр тарианаас 25.8 мянган тн будаа тэжээлийн будаа руу шилжиж, мөн гурилын үйлдвэрүүдээс 76.0 мянган тн хивэг үйлдвэрлэгдэх тооцоо гарч, 40.0 мянган тн ногоон тэжээл, 37.0 мянган тн гар тэжээл, 126.4 мянган тн хужир, шүү бэлтгэсэн нь малын тэжээлийн хангамж өвөл, хавартаа хүрэлцээтэй байгааг харуулж байна. Энэ онд улсын төсвийн 7.3 тэрбум төгрөгөөр 439, гадаадын төсөл, хөтөлбөрийн 645.9 сая төгрөгөөр 54, орон нутгийн төсвийн 3.3 тэрбум төгрөгөөр 309 инженерийн хийцтэй худаг, малчдын санаачилгаар 326 гар худаг буюу нийт 1128 худаг гаргасан нь 1.5 сая га бэлчээр, 5640 малчин өрх, 3.5 сая малын усан хангамжийг нэмэгдүүлэв.
Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 9 аймгийн 540.0 мянган га талбайд, царцаатай тэмцэх ажлыг 4 аймгийн 112.5 мянган га-д нийт 1.8 тэрбум төгрөгөөр зохион байгуулснаар 652.5 га бэлчээрийг эргэлтэд орууллаа. Иймээс мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малын тарга хүчний үзлэг, хадлан, тэжээл, бэлчээр, усны хүрэлцээ хангамж, өвс, тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд 90.0 хувьтай хангасан дүн гараад байна.
Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрхөд 49.5 сая, хонин толгойд шилжүүлснээр 80.8 сая толгой мал өвөлжинө. Малчид зун, намрын отор нүүдлийг сайн зохион байгуулснаар нийт малын 93.8 хувь нь дундаас дээш тарга хүч авсан байна. Өвөл. хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 76.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 23.5 хувь нь хүрэлцээ муутайгаас орон нутгууд отор хийж өвөлжих өрх, малын тоог тохиролцон гэрээ байгуулснаар нийт 17.9 мянган өрхийн 6.6 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар зохион байгуулалт хийгдлээ. Хадлан бэлтгэлд 5552 дугуйт трактор, 504 хаман боогч, 3170 морин хадуур, тармуур ашиглаж малчдын түвшинд 1.2 сая тн өвс, 22.7 мянган тн сүрэл, 39.2 мянган тн ногоон тэжээл, 29.6 мянган тн үйлдвэрийн тэжээл, 37.4 мянган тн гар тэжээл бэлтгэж, төлөвлөгөөт зорилтыг 93.3 хувиар хангав. Харин Засгийн газрын 241 дугаар тогтоолоор өгсөн аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгавар 28.4 мянган тн өвс бэлтгэж 95.8 хувь, 4.0 мянган тн тэжээл бэлтгэж 35.9 хувь буюу дунджаар 66.2 хувиар биеллээ.

0 Сэтгэгдэл