ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
“Богдхан төмөр зам”-ыг тавина
Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү “Богдхан төмөр зам” болон “Улаанбаатар холимог тээврийн логистик төв" төслийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.
Төв аймгийн Батсүмбэр сумын Рашаант өртөөнөөс Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор дайруулан Мааньт өртөөтэй холбох шинэ төмөр замын суурь бүтэц болох Богдхан төмөр замыг барих нь зүйтэй гэж үзэн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг боловсруулаад байгаа юм байна. Энэ зам ашиглалтад орсноор транзит болон бусад ачаа тээврийг шинээр баригдах төмөр замаар явуулж, хот доторх төмөр замыг нийтийн зорчигч тээвэрт ашиглах юм. Улаанбаатар ложистикийн төв нь шинэ нисэх буудлын баруун урд байрлах 400 га газарт баригдах бөгөөд шинэ нисэх буудал-нийслэлийн шинээр баригдах хурдны авто замтай холбох гэнэ. “Богдхан төмөр зам”-ын санхүүжилтийг ямар эх үүсвэрээс шийдэх тухайд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөрөөс лавлахад тэрбээр "Одоогийн байдлаар техник, эдийн засгийн үндэслэл, шаардагдах хөрөнгийн тооцоо, техник технологийн асуудлыг шийдэх чиглэлээр холбогдох байгууллагатай нь санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд хэдий хэмжээний хөрөнгө, ямар тоног төхөөрөмж шаардагдах вэ гэдгийг гаргаад, мөнгө санхүүг нь шийднэ" гэсэн хариултыг өглөө.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү “Богдхан төмөр зам” болон “Улаанбаатар холимог тээврийн логистик төв" төслийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.Төв аймгийн Батсүмбэр сумын Рашаант өртөөнөөс Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор дайруулан Мааньт өртөөтэй холбох шинэ төмөр замын суурь бүтэц болох Богдхан төмөр замыг барих нь зүйтэй гэж үзэн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг боловсруулаад байгаа юм байна. Энэ зам ашиглалтад орсноор транзит болон бусад ачаа тээврийг шинээр баригдах төмөр замаар явуулж, хот доторх төмөр замыг нийтийн зорчигч тээвэрт ашиглах юм. Улаанбаатар ложистикийн төв нь шинэ нисэх буудлын баруун урд байрлах 400 га газарт баригдах бөгөөд шинэ нисэх буудал-нийслэлийн шинээр баригдах хурдны авто замтай холбох гэнэ. “Богдхан төмөр зам”-ын санхүүжилтийг ямар эх үүсвэрээс шийдэх тухайд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөрөөс лавлахад тэрбээр "Одоогийн байдлаар техник, эдийн засгийн үндэслэл, шаардагдах хөрөнгийн тооцоо, техник технологийн асуудлыг шийдэх чиглэлээр холбогдох байгууллагатай нь санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд хэдий хэмжээний хөрөнгө, ямар тоног төхөөрөмж шаардагдах вэ гэдгийг гаргаад, мөнгө санхүүг нь шийднэ" гэсэн хариултыг өглөө.
0 Сэтгэгдэл
























