Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Мэндчилгээ
Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн түүхийг бүтээсэн үе үеийн төмөр замчид Та бүхэндээ болон гэр бүлийнхэнд тань угтан ирж буй шинэ оны баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй 2014 онд 65 жилийнхээ түүхт ойг тэмдэглэсэн төмөр замчдын нөр их хөдөлмөр, зүтгэл санаачилга, үйлс бүтээл Монгол орныг хөгжил дэвшилд хөтлөн, өнөөдрийг цогцлоон байгуулсан билээ. Энэхүү алдар гавьяаг Монголын төр өндрөөр үнэлж, хүндэтгэл үзүүлэн Сүхбаатарын одонгоор шагнасныг төмөр замчид бид нэр төрийн хэрэг, эх орныхоо өмнө хүлээх өндөр хариуцлага хэмээн хүлээн авч, ихийг бүтээх урам нэмсэн болно.
Өнгөрч буй онд манай хөдөлмөрч хамт олны зүтгэл хөдөлмөрөөр 60 км замын их засварын ажил чанарын өндөр үнэлгээтэйгээр хийгдэж, Улаанбаатар-2-Толгойт хоорондын замд 3.4 км хоёрдогч зам баригдан, Замын-Үүд өртөөнд ялгах дов, алсын удирдлагатай гурван зөрлөгийн их барилгын ажил үргэлжилж, Аршаант, Алтаганы гол, Шаргын-Овоо зөрлөгүүдийн зам сумыг уртасгах ажил амжилттай дууслаа. Энэ бүхэн нь өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын Улаанбаатар хотноо уулзаж, УБТЗ-ыг ойрын ирээдүйд хөгжүүлэхээр тохиролцсон тохиролцооны эхлэл, замын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн техникийн шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гараа болж байгаа юм. Өнгөрсөн онд Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилго бүхий Монгол Улсын Засгийн газрын шууд хөрөнгө оруулалтаар орчин үеийн Евро, Орос стандартын 15 суудлын вагон, гол замын дөрөв, сэлгээний дөрвөн зүтгүүр, зам хэмжигч, сэв шалгагч ухаалаг вагон, зорчигч тээврийн рейлбусаар хөдлөх бүрэлдэхүүний парк хүчин чадлаа нэмэгдүүлэв. Төмөр замчдын нийгмийн асуудлыг зохистойгоор шийдвэрлэх зорилт ч амжилттай хэрэгжиж байна. Мандал өртөөнд 24 айлын орчин үеийн сууц ашиглалтад орж, Улаан-Уул өртөөнд 24 айлын сууц баригдан ашиглалтад хүлээн авахад бэлэн болж, төмөр замчдын эрүүл мэндийг хамгаалах талаар авч буй арга хэмжээ ч улам бүр өргөжиж байна. Төмөр замчид бидний өмнө УБТЗ-ыг 2020 он хүртэл хөгжүүлэх техникийн шинэчлэлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зорилт тулгарч буй билээ. Үүний тулд Монгол Улсын хуулийн хүрээнд эрх зүйн баримт бичгүүдээ шинэчлэн орчин үеийн компаний засаглалыг нэн тэргүүнд төлөвшүүлэх, менежментийн шинэлэг орчин бүрдүүлэх шаардлага тулгарч байна. Энэ зорилтын хөдөлгөгч хүч, уураг тархи нь төмөр замчид та бүхэн байх билээ. Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг төмөр замчид Та бүхэндээ ирж буй шинэ ондоо айл гэр бүрт аз жаргал дүүрэн, ажпын байр бүрт амжилт бүтээл арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ-ОРОСЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН НИЙГЭМЛЭГ
УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ДАРГА Л.ПҮРЭВБААТАР

0 Сэтгэгдэл