Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
“Eurovision”-д Шведийн дуучин түрүүллээ
Европ тивийн урлаг соёлын хамгийн том наадам болох “Eurovision” тэмцээнд Шведийн дуучин Лорин “Euphoria” дуугаараа түрүүллээ. “Swedish Idol” шоу тэмцээний ялагч болсноор улсдаа шинэ од болон тодроод байгаа Лорин “Eurovision”-д ч анхнаасаа рейтинг өндөртэй явсан юм.  Азербайжаны нийслэл Бакуд зохион байгуулагдсан “Eurovision”-ы 57 дахь наадмын финалын шатанд 26 орон өрсөлдсөнөөс Швед, Орос Серби, Азербайжаны оролцогчид үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авчээ.
“Eurovision”-ы ялагчийг тодруулахдаа олон нийтийн теле санал асуулгын дүнг харгалзан үздэг юм. Энэ удаагийн наадмыг Европ даяар 125 сая хүн шууд хүлээн авч үзсэнээс Лорин 325 оноогоор бусдыгаа тэргүүлсэн байна.  Үзэгчид, ялангуяа оросууд “Бурановские бабушки” хамтлагаа хүчтэй дэмжиж байсан ч эмээ нар энэ удаа хараахан тэмцээнд түрүүлж чадсангүй. Төрөлх Бурановодоо сүм барихын тулд “Eurovision”-д оролцсон тэдний үзүүлбэр олон сая үзэгчийг хөгжөөсөн боловч европчууд арай орчин үеийн сонголт хийлээ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан