Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Төсвийн 88 байгууллага шилэн дансны нэгдсэн сайтад мэдээллээ байрлууллаа

Шилэн дансны хууль, хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангаж, 2015 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн, орон нутгийн хөгжил сангийн гүйцэтгэл, дүүргийн хөрөнгө оруулалтын жагсаалт, орлого төвлөрүүлэлт, төсвийн зарлагын төлөвлөгөө зэргийг www.sbd.ub.gov.mn, сайт болон мэдээллийн самбарт байрлуулсан талаар Сүхбаатар дүүргийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Тус дүүргийн хувьд төсвийн нийт 88 байгууллагийн төсвийн зарлагын төлөвлөгөөг шилэн дансны нэгдсэн сайтад бүртгүүлэн байрлуулжээ. Мөн өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нөхцөл байдал ямар байсан талаар Цагдаагийн хэлтсүүд, Замын цагдаагийн тасаг, Онцгой байдлын хэлтсүүд мэдээлэл хийж, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтсүүд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулсан байна. Харин дүүргийн Эрүүл мэндийн төв нь 2014 онд хийгдсэн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрөл, чанарт гарсан өөрчлөлтөөрөө нийслэлийн оны шилдэг байгууллагаар шалгарчээ. Мэргэжлийн хяналтын хэлтэс нь үндсэн чиг үүргийнхээ дагуу хяналт шалгалтыг явуулж зөрчил арилгуулах арга хэмжээг авч ажилласнаас гадна иргэд, байгууллагаас ирүүлсэн нийт 35 албан бичиг, өргөдөл гомдлын 28 албан бичиг өргөдлийг нь хугацаанд нь бүрэн шийдвэрлэсэн бол долоо нь шийдвэрлэх шатандаа байгаа тухай танилцууллаа.

0 Сэтгэгдэл