Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Оюутнуудад зориулсан “Хөдөлмөрийн яармаг” болно
Оюутан, залуучуудын өвлийн амралт эхэлснийг тохиолдуулан амралтын үеэрээ оюутан залуус ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжих зорилгоор цагийн болон түр ажлын байранд зуучлах, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудад түргэн шуурхай үйлчлэх, чадварлаг ажиллах хүч нийлүүлэх үүднээс Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс “PART-TIME” хөдөлмөрийн яармаг зохион байгуулах гэж байна.
Монголын Залуучуудын холбооны байранд болох энэ хөдөлмөрийн яармагт ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд оролцон, нээлттэй байгаа ажлын байруудаа танилцуулж, ажил хайгчдаас шууд сонгон шалгаруулалт хийх боломжтой юм.
Цагийн болон түр ажлын байруудад зөвхөн оюутан, залуучууд гэлтгүй ажил хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх, чөлөөт цагаараа нэмэлт орлого олохыг хүссэн иргэдийг хамруулахаар тооцсон байна.

Мөн ажил хайгчаар бүртгүүлсэн оюутан, залуучууд, иргэдийг Нийслэлийн хөдөлмөрийн газрын цагийн ажлыг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулах олон нийтийг хамарсан ажлуудад хамруулах боломжтой юм байна.
Ажил олгогч байгууллагууд “Part-Time” хөдөлмөрийн яармагт оролцсоноор шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, хөдөлмөрийн яармагийн явцад лед дэлгэцээр компани, байгууллагаа танилцуулж, нээлттэй ажлын байраа хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчлах бол ажил хайгчид сонирхсон ажлын байрандаа шууд зуучлагдах, хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэх, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуйн нэгжээ сонгох зэрэг боломжууд нээлттэй байх аж.
Оюутан, залуучуудын өвлийн амралт эхэлснийг тохиолдуулан амралтын үеэрээ оюутан залуус ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжих зорилгоор цагийн болон түр ажлын байранд зуучлах, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудад түргэн шуурхай үйлчлэх, чадварлаг ажиллах хүч нийлүүлэх үүднээс Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс “PART-TIME” хөдөлмөрийн яармаг зохион байгуулах гэж байна.Монголын Залуучуудын холбооны байранд болох энэ хөдөлмөрийн яармагт ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд оролцон, нээлттэй байгаа ажлын байруудаа танилцуулж, ажил хайгчдаас шууд сонгон шалгаруулалт хийх боломжтой юм.

0 Сэтгэгдэл