Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Жиү-жицүгийн УАШТ-ий шагналын сан 88 мянган ам.доллар
Монголын жиү-жицү бөхийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7, 8-нд Спортын төв ордонд болно. Тэмцээн “Мастер” ангилал (1979 оноос өмнө төрсөн тамирчин)-ын цагаан, хөх-ягаан, бор-хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, насанд хүрэгчдийн (1980-1997 онд төрсөн тамирчин) эрэгтэйчүүдийн цагаан, хөх, ягаан, бор, хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, эмэгтэйчүүдийн цагаан, хөх-ягаан, бор-хар бүсийн 55, 65, -75, +75, үнэмлэхүй жинд болох юм. Мөн энэ үеэр өсвөрийн аваргууд ч тодорно.
Энэ жилийн УАШТ-ий шагналын сан болох 88 мянган ам.долларыг АНЭУ-ын жиү-жицү бөхийн холбооноос гаргахаар болжээ. Тус холбоо нь Монголоос гадна БНХАУ, БНСУ, Япон, Гуамын УАШТ-ий шагналын мөнгийг дааж байгаа аж. Улмаар ирэх дөрөвдүгээр сард дээрх таван орны аваргыг Эмиратад болох өндөр шагналын сантай олон улсын тэмцээнд оролцуулахаар болжээ.
Мөн Индонезийн Жакарта хотноо 2018 онд болох Азийн зуны спортын XVIII наадмын хөтөлбөрт жиү-жицү бөхийн төрөл багтжээ. Арабчуудын хичээл зүтгэлийн ачаар тивийн аварга шалгаруулах наадамд жиү-жицү бөхийн төрөлд багтсан нь олимпын төрөл болох эхний алхам гэсэн үг. Олон улсын жиү-жицү бөхийн холбооноос тус спортыг олимпын төрөл болгох зорилт тавин ажилласны үр дүн эхнээсээ гарч манай гарагийн хамгийн олон хүн амтай Азийн “олимп”-ын хөтөлбөрт ийнхүү багтлаа.
Монголын жиү-жицү бөхийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7, 8-нд Спортын төв ордонд болно. Тэмцээн “Мастер” ангилал (1979 оноос өмнө төрсөн тамирчин)-ын цагаан, хөх-ягаан, бор-хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, насанд хүрэгчдийн (1980-1997 онд төрсөн тамирчин) эрэгтэйчүүдийн цагаан, хөх, ягаан, бор, хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, эмэгтэйчүүдийн цагаан, хөх-ягаан, бор-хар бүсийн 55, 65, -75, +75, үнэмлэхүй жинд болох юм. Мөн энэ үеэр өсвөрийн аваргууд ч тодорно.Энэ жилийн УАШТ-ий шагналын сан болох 88 мянган ам.долларыг АНЭУ-ын жиү-жицү бөхийн холбооноос гаргахаар болжээ. Тус холбоо нь Монголоос гадна БНХАУ, БНСУ, Япон, Гуамын УАШТ-ий шагналын мөнгийг дааж байгаа аж. Улмаар ирэх дөрөвдүгээр сард дээрх таван орны аваргыг Эмиратад болох өндөр шагналын сантай олон улсын тэмцээнд оролцуулахаар болжээ.
Мөн Индонезийн Жакарта хотноо 2018 онд болох Азийн зуны спортын XVIII наадмын хөтөлбөрт жиү-жицү бөхийн төрөл багтжээ. Арабчуудын хичээл зүтгэлийн ачаар тивийн аварга шалгаруулах наадамд жиү-жицү бөхийн төрөлд багтсан нь олимпын төрөл болох эхний алхам гэсэн үг. Олон улсын жиү-жицү бөхийн холбооноос тус спортыг олимпын төрөл болгох зорилт тавин ажилласны үр дүн эхнээсээ гарч манай гарагийн хамгийн олон хүн амтай Азийн “олимп”-ын хөтөлбөрт ийнхүү багтлаа.
0 Сэтгэгдэл
























