Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
“Бүх оддын тоглолт” өнөөдөр эхэлнэ
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ны Үндэсний супер лигийн “Бүх оддын тоглолт” энэ сарын 30-наас хоёрдугаар сарын 1-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.
Уг тоглолтын эхний өдөр буюу энэ сарын 30-нд Монгол Улсын залуучуудын шигшээ баг америк легионеруудтай, энэ сарын 31-нд Бүх оддын тоглолт болж, сүүлийн өдөр буюу хоёрдугаар сарын 1-нд Монгол Улсын шигшээ баг легионеруудын эсрэг тоглох юм. “Бүх оддын тоглолт 2015”-ыг “Сэнгүр”, “Sprite” брэнд, “Скайтел” компаниуд ивээн тэтгэх ажээ.
Тэмцээний эхний өдөр Монгол Улсын залуучуудын шигшээ баг, АНУ-ын ленионеруудын багуудын халз тоглолт болно. Энэ жилийн Үндэсний супер лигийн Бүх Оддын тоглолтын нэг онцлог нь 11 багт ирээд буй 26 легионер тоглогчдыг 2 баг болгон хуваан өрсөлдүүлэхээр болжээ. Залуучуудын шигшээ баг нь 2013 онд дэлхийн универсиад наадамд Япон, Филиппинийг хожин шигшээ 16-т, Оюутны Ази тивийн АШТ-нд 4 хожил 1 хожигдолтойгоор 5-р байранд шалгарсан юм. Улмаар энэхүү багийн үндсэн бүрэлдэхүүнээр ирэх 7-р сард БНСУ-д болох Дэлхийн Универсиад наадамд, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө. Тус тоглолтын үеэр үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээдэг гайхамшигт Спрайт Слэйм Данкын тэмцээн зохион байгуулна.
Харин хоёр дахь өдөр Үндэсний супер лигийн дасгалжуулагчдын санал дээр үндэслэн шалгарсан Супер лигийн "ОДОД" тоглогчид энэ удаа нэг баг болон өрсөлдөнө. Энэ өдөр Бүх Оддын тоглолт, ур чадварын тэмцээн, багийн тэмцэн, холын зайн шидэлтийн тэмцээн, спрайт слэйм данк шоу арга хэмжээнүүд болох юм.
Гурав дахь өдөр нь Инчеоны Азийн наадамд Монгол түмнээ баясгаж, шилдэг наймд шалгарсан Монгол улсын шигшээ багийн залуус АНУ-аас ирсэн легионеруудын багийн эсрэг халз тоглолтыг хийнэ. Гуравдахь удаагаа зохион байгуулж байгаа уг халз тоглолтонд 2013 онд Легионеруудын баг хожсон юм.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ны Үндэсний супер лигийн “Бүх оддын тоглолт” энэ сарын 30-наас хоёрдугаар сарын 1-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.Уг тоглолтын эхний өдөр буюу энэ сарын 30-нд Монгол Улсын залуучуудын шигшээ баг америк легионеруудтай, энэ сарын 31-нд Бүх оддын тоглолт болж, сүүлийн өдөр буюу хоёрдугаар сарын 1-нд Монгол Улсын шигшээ баг легионеруудын эсрэг тоглох юм. “Бүх оддын тоглолт 2015”-ыг “Сэнгүр”, “Sprite” брэнд, “Скайтел” компаниуд ивээн тэтгэх ажээ.

0 Сэтгэгдэл