Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Монголын төмөр зам ТӨХК-ий эрх мэдэлд Шинхуа-гийнхан санаархаж байна
Тавантолгойн гэрээ хэлэлцээрийн дагуу Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлын гүйцэтгэлийг Хятадын Шинхуа групп хийж гүйцэтгэхээр болсон байгаа. Тавантолгойн нүүрсний ордод стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулж гэрээ хийх хэлэлцээрийг Монгол улсын талаас ахлаж байгаа М.Энхсайханы хувьд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар бариулж 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх шаардлага тавьсан ажээ.

Энэ дагуу Шинхуа группын Хятад ажилчид МТЗ ТӨХК-ний байранд байрлаж судалгаа нэрийн дор хамаг зүйлийг нь онгичиж байгаа гэнэ. Одоогийн байдлаар Шинхуа-гийн зүгээс 267 км төмөр замын ажилд МТЗ ТӨХК-ний удирдлагын итгэмжлэлийг авах санал гаргасан байна. МТЗ ТӨХК-ийн хувьд Тавантолгойд хөрөнгө оруулагч консерциумтай нууцлалын гэрээ хэлэлцээр байгуулна. Энэ хэлэлцээрийг хийхийн өмнө Шинхуагийн хятад ажилчид материалтай танилцаж судалж байна гэсэн мэдээллийг өгч байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд гурван зүйл тусгасны нэг нь МТЗ ТӨХК эрх үүргээ шилжүүлэх тухай гэрээ багтаж байгаа нь гол асуудал болж байна. Шинхуа группын зүгээс Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн зам барих эрх мэдлийг өөрсдөдөө авахаас гадна цаашид баригдах дотоодын сүлжээний 1800 км төмөр замын ажилд давуу эрх эдлэхээр санаархаж байгаа бололтой тэд МТЗ ТӨХК-ниас 1800 км төмөр замын ажлын мэдээ материалыг өгөхийг хүссэн байна.
Хужаа Энхсайхан хэзээ ч Монголын толоо сайн юм хийхгуй шуу. Энэ бол зугээр л Бээжин залуу

0 Сэтгэгдэл
irgen
Mongolchuud odoo oros bolon MAH avligachid daranguulalaas salah tsag ni bolson shuu dee?
2015.02.02
2015.02.02