УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Умард Солонгосын эмэгтэйчүүд заавал цэргийн алба хаах боллоо

Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр Умард Солонгост өнөөг хүртэл эмэгтэйчүүд сайн дураараа цэргийн алба хаадаг байсныг өөрчилж 17-20 насны эмэгтэйчүүд заавал цэргийн алба хааж байхаар хуульчилжээ.

Ингэснээр 17 насанд хүрсэн бүх эмэгтэй цэрэг татлагын газар очиж эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцвэл шууд л цэргийн ангид хуваарилагдан очих юм байна. БНАСАУ-д шинэ цэргийн ердийнхөөр бол дөрөв, наймдугаар сард татдаг юм байна. Дунд сургууль төгсөгчид хавар цэрэг татлагад ордог бол охид, өөр бусад шалтгаантай залуусыг зун татдаг гэнэ.
Энд эрчүүд 10 жилээр алба хаадаг байхад эмэгтэйчүүд хөнгөлөлттэй гурван жил л хаадаг юм байна. Гэтэл 2013 оноос эрчүүдийг цэргийн албаа 13 жил хаадаг болгож өөрчилжээ.

Шинэчилсэн хуулиар одоо их дээд сургуулиуд цэргийн алба хаасан бүсгүйчүүдийг элсүүлэх бол зөвхөн тусгай сургууль төгсөгчдийг цэргийн албанаас чөлөөлөх гэнэ. Умард Солонгост эмэгтэйчүүдийн бүх нийтээр цэргийн алба хаах хууль гарах болсон нь өнөөдөр цэрэгт 1990-ээд оны эхэн үеэр төрсөн залуусыг татаж байгаатай холбоотой юм байна. Энэ үед БНАСАУ даяар өлсгөлөн нүүрлэж байсан болохоор хүн амын төрөлт эрс буурч одоо цэргийн албан татагдагсдын тоо мөн багассан гэнэ.

0 Сэтгэгдэл