НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хакүхо М.Даваажаргалыг “Монгол Улсын соёлын элч”-ээр өргөмжлөв
Монгол Улсын иргэн, Японы сүмо бөхийн 69 дэх Их аварга, Мөнхбатын Даваажаргалыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа Япон улсын Токио хотноо боллоо.

“М.Даваажаргал нь Монгол Улсыг хилийн чанадад сурталчилах, соёл, урлаг, түүх, спорт, хүмүүнлэг, шинжлэх ухааны салбарын хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байх юм. Түүнийг эдгээр үүргээ хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэх аливаа этгээдэд талархах болно” хэмээсэн өргөмжлөлийг тус улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг Хакухо М.Даваажаргалд гардуулан өглөө. Мөн соёлын элчийн ажлаа гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх 33 дугаар бүхий дипломат паспортыг гардууллаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ ёслолын үеэр, "Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар гадаад дахь анхны айлчлалаа хийж байна. Мөн Монгол Улс Эдийн засгийн түншлэлийн анхны гэрээг байгуулах гэж байна. Энэ айлчлалын чимэг болсон бас нэг арга хэмжээ нь энэ юм. Хакухо Даваажаргал аварга бол хүнд, хэцүү спортын энэ ертөнцөд хөл тавьсан анхны өдрөөсөө хойш хоёр орны соёлын элч хэмээх энэ ажлыг өдөр тутамд хийж, сурталчилж ирсэн их аваргуудын маань нэг юм. Монгол Улсын Засгийн газар түүний энэ нөр их хөдөлмөрийг үнэлж, ийм цол олгож байна. Монгол Улсын соёлын элч өргөмжлөлийг анд удаагаа монгол хүн авч байна. Өнөөдөр Японы ард түмэн манай Даваажаргалаар монголчуудыг, монгол хүний гайхамшигт авъяас сүр хүчийг мэдэрч байгаа. Монголын залуучууд ч гэсэн Японы шилдэг тамирчдаар бахархдаг. Хоёр улсын хоорондын харилцааг зөвхөн улстөрч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хөгжүүлдэггүй, ард түмнээс төрсөн эгэл жирийн хөвгүүд, охид, агуу аваргууд хөгжүүлдэг юм" гэж хэллээ. Мөн хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, хүн хоорондын нандин харилцаа, ойлголцлыг бий болгох ажлыг хийж яваа, сүмогийн бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон гавьяат тамирчин М.Даваажаргалд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, спортод нь өндөр амжилт хүслээ.
Монгол Улсын соёлын элч М.Даваажаргал, "Эх орныхоо соёлын элчээр томилогдсондоо баяртай байна. Улам сайн барилдаж, амжилтаа ахиулна. Би азтай хүн. Монгол улсад төрж, өсч, Япон улсад өдий зэрэгтэй яваа минь сүмод барилдаж байгаагийн минь хүч юм. Хоёр орныхоо гүүр болж, зүтгэх болно" гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл