Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
”Хонда Мотор” ”Формула-1”-д оролцоно
Японы автомашин, мотоцикл үйлдвэрлэгч  “Хонда Мотор” компани ирэх сард Австралид болох “Формула 1”-ийн 2015 оны улирлын уралдаанд сойхоор автомашин үйлдвэрлэжээ.

Тус компани Британийн уралдааны машины “Макларен” багтай хамт долоон жилийн дараа “Формула 1”-т эргэн ирж байна. “Хонда Мотор” тус багийг хөдөлгүүрээр хангажээ.

1.6 литрийн багтаамжтай энэ хөдөлгүүр нь турбо болон сүүлийн үеийн бусад технологитой бөгөөд 600 морины хүчин чадалтай гэж тус компанийн албаны хүмүүс хэллээ.

Мөн байгаль орчинд ээлтэй энэ хөдөлгүүр нь хөдөлгүүрийн яндангаас ялгарах дулааныг  цуглуулдаг гибрид системийг ашиглан илүү хүчин чадал гаргах боломжтой ажээ. “Формула-1”-ийн шинэ дүрэмд заасны дагуу уралдааны машинууд нь байгаль орчинд ээлтэй хөдөлгүүртэй байх ёстой.

“Хонда Мотор” болон “Макларен” нь 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр дэлхийн уралдааны машины хамгийн том энэ арга хэмжээнд ноёрхож байсан билээ. Гэсэн ч дэлхийн санхүүгийн хямралын улмаас 2008 оны улирлын уралдаан дууссаны дараагаар “Хонда Мотор" ”Формула 1”-ээс  гарсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан