Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Уулчид Эверест рүү авирах зөвшөөрөл хүлээж байна

Эверестэд авирах гэсэн 300 гаруй уулчин дэлхийн хамгийн өндөр оргилд гарч болох эсэхээ мэдэх гэж Балбын Засгийн газрын зөвшөөрлийг хүлээж ядаж байна. Уулчдын улирал эхлэхэд хэдхэн долоо хоног үлдээд байхад Балбын эрх баригчид Эверестэд авирах зөвшөөрөл өгөх эсэх нь ч тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Гималайн оргилд цас нурж, томоохон осол гарахад 16 шерпа /уулчдын хөтөч/ амь насаа алдсан. Энэ явдлын дараа шерпа нар Эверестэд авирах гэсэн экспедицүүдийг бойкотлож, улмаар өдий хүртэл дэлхийн дээвэр рүү ямар ч уулчин гарч чадаагүй байгаа юм. Өнгөрсөн жил энэ оргил өөд гарахаар 31 багийн 300 гаруй уулчин зөвшөөрөл авчихаад байсан ч бойкотын улмаас аяллаа хийж чадаагүй. Тиймээс өнгөрсөн жил авсан зөвшөөрлөөрөө энэ жил авирахыг хүсч байгаа. Балбын Засгийн газар эдгээр уулчдын зөвшөөрлийг сунгаж өгнө гэж амласан ч одоо хүртэл тоймтой шийд гараагүй, уулчид бэлтгэлээ хийх эсэхээ ч мэдэхгүй хүлээж суугаа аж. Тэд Эверестэд гарахын тулд баг тус бүрээрээ 70 мянган ам.доллар төлсөн. Өнгөрсөн жил хүртэл Эверест руу авирах зөвшөөрөл долоон хүнтэй нэг багт 70 мянган ам.доллар, харин ганцаараа бол 25 мянган ам.доллар байжээ. Харин өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн 25 мянга нь 11 мянган ам.доллар болж огцом буурсан байна.
Гэхдээ Балбын Засгийн газар хямдруулсан үнээр нэг ч уулчинд зөвшөөрөл олгож амжаагүй аж. Ирэх сарын эхээр мөсний докторууд гэгддэг Эверестийн хөтөч шерпа нар ууландаа гарч, уулчдын замыг засах юм байна. Тэд өнгөрсөн жилийнх шиг цас нурах аюулаас сэргийлж, зарим газар шинээр зам гаргасан бөгөөд тэднийг зам зассаны дараа олон улсын экпедицүүд Эверестийн үндсэн бааз дээр ирж, ирэх дөрөв, тавдугаар сард хийх авиралтандаа бэлдэж эхлэх ёстой аж.
Зассан замаар оргилд гардаг байсан юм уу? Хөтөчгүй дангаараа гарч чадахгүй гэсэн үг үү

0 Сэтгэгдэл
2015.02.26