Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Бяцхан даамчид тэмцээнээ эхэллээ
Өсвөр үеийн 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 14 цагаас Сонгинохайрхан дүүргийн 42-р сургуулийн байранд болох бөгөөд ирэх бямба гарагт шилдгүүд тодорно.

“Гацуурт” компанийн нэрэмжит тус тэмцээн энэ жил Монгол хүүхдийн спортын V наадмын хүрээнд зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Монголын даамын холбооны уг тэмцээнд нийслэлийн болон орон нутгаас нийт 360 орчим өсвөрийн даамчид оролцож байна. Тэмцээн хөвгүүд, охид тус бүр долоо, 10, 13, 16 гэсэн дөрвөн насны ангилалд шилгүүдээ тодруулах юм. 2015 оны улсын аваргын медальтнууд ирэх дөрөвдүгээр сард Узбекстаны нийслэл Ташкент хотноо болох Ази тивийн АШТ, 11 дүгээр сард Нидерландын Хикен хотод болох ДАШТ-д оролцох эрхтэй болно.
Дашрамд сонирхуулахад, 2013 өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8-10 насанд Г.Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртэж, эх орондоо анхны медалийг авчирсан юм. Харин өнгөрсөн онд энэ насанд Б.Мөнхжин мөн л мөнгөн медаль хүртсэн.

0 Сэтгэгдэл