Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Украин Евро-2012-ыг зохион байгуулах ёстой
Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн охин Евгений олон улсад хандан ээлжит мэдэгдлээ хийлээ. Энэ удаа тэрээр өөрийн эх орныг Евро-2012 хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах ёстой хэмээн мэдэгдсэн байна.
Украин, Польш улсууд хамтран ирэх сарын 8-нд эхлэх Евро-2012 тэмцээнийг зохион байгуулна. Гэвч Украины эрх баригчид экс Ерөнхий сайдаа барьж хорин, хүнлэг бусаар хандсанд барууны орнууд шүүмжлэлтэй хандаж, цөөнгүй орны удирдагчид Евро-2012-ыг бойкотлоод байгаа билээ. Үүний улмаас тэмцээнийг зохион байгуулагч Украины нэр хүнд олон улсын тавцанд унаад байгаа юм. Үүнд эмзэглэсэн Ю.Тимошенкогийн охин европчуудад хандан “Украины шударга бус эрх баригчдад тавьсан бойкот спортын тэмцээн уралдааныг хамрах ёсгүй. Миний ээж Ерөнхий сайд байхдаа энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийг эх орондоо олж авахын тулд маш их хичээсэн. Гэвч нөр их хичээл зүтгэлээр олж авсан, украинчуудын хүсэн хүлээж байсан энэ амжилт эрх баригчдын буруугаас болж нурахад хүрээд байна” гэж мэдэгджээ.
Шоронгийн харгалзагчдын хүнлэг бус харилцааг эсэргүүцэн 20 хоног өлсгөлөн зарласны эцэст эмнэлэгт хүргэгдсэн Ю.Тимошенко эмчилгээ хийлгэнгээ дараагийн шүүх хурлаа хүлээж байна. Түүнд шинээр үүсгэсэн хэргийг энэ сарын 15-нд шүүх ёстой байсан ч ирэх сарын 26 хүртэл хойшлуулсан байна. Ийнхүү шүүх хурлыг хойшлуулсан нь улс төрийн зорилготой гэж Ю.Тимошенко үзэж байна. Украины эрх баригчид Евро-2012-ын өмнө олон улсад дуулиан дэгдээлгүй байж байгаад тэмцээнээ зохион байгуулж дууссаны дараа түүнд дахин ял оноох гэж байна хэмээн экс Ерөнхий сайд үзэж байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан