Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
АНУ-ын Элчин сайд дипломат ярианд суралцаж эхлэв
ОХУ-дахь АНУ-ын Элчин сайд дипломат ярианд суралцаж эхэлжээ. Учир нь, тэрээр өнгөрсөн долоо хоногт Оросын оюутан залууст лекц унших үеэрээ хошигнолоо хэвтрүүлснээс болж суугаа орныхоо эрх баригчдаас багагүй донго хүртсэн юм. Ноён Элчин сайд Майкл МакФоул оюутнуудтай ярилцаж үеэрээ ОХУ-ыг Киргизэд авлига өгч, тус улсад байрлаж байсан АНУ-ын цэргийн баазаас татгалзуулсан хэмээн ярьсан аж. Түүгээр ч барахгүй АНУ ОХУ-аас 10 дахин бага хэмжээний авлига санал болгосон учраас Киргизийн эрх баригчид өөрийн газар нутаг дээр Америкийн цэргийн баазыг байрлуулахаас татгалзсан гэж өгүүлжээ. Түүний энэ яриа Оросын ихэс дээдсийг ундууцуулж, Гадаад хэргийн яам нь энэ талаар мэдэгдэл хүртэл гаргаад байна. ОХУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын Элчин сайдын хэлсэн үгийг “дипломат ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээнд таарахгүй” гээд цаашид хоёр улсын удирдагчдын бодлогын дагуу хэлж ярих үгээ бодож цэгнэж байхыг анхааруулжээ. Кремлийн энэхүү шаардлагад гайхаж буйгаа Элчин сайд нуугаагүй ч цаашид дипломат ёс зүй, үг яриандаа анхаарч суралцах болно гэж мэдэгджээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан