Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Хиагтын хилийн боомтыг оросууд 290 сая рублиэр шинэчилж засна
2014 оны арваннэгдүгээр сараас Орос-Монголын иргэд харилцан визгүй зорчдог болсноор Хиагтын боомтоор нэвтрэгчдийн тоо нэг дахин нэмэгдсэн гэж ОХУ-ын Буриад улс тооцоолжээ. Ингэж ачаалал нэмэгдэж байгаа учраас энэ оны арваннэгдүгээр сар гэхэд ОХУ-ын Буриад улс Хиагтын боомтыг шинэчлэн засварлаж тохижуулахаар болсноо Буриадын засгийн газар мэдэгджээ. “Энэ ажилд нийтдпээ 290 сая рубль зарцуулна” гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.
Энэ ажлыг гүйцэтгэх барилгын “Икат-плюс” компани зургадугаар сарын нэгэн гэхэд 260 сая рубль гаргаж ажлаа эхлэх юм байна. Тус компаний ерөнхий захирал Бато Очиров “Бид цаг алдахгүй, бүтэн хоногоор ажиллана. Энэ ажилд шаардлагатай төмөр бетон бүтцийг өөрсдөө хийх болохоор цаг хугацаа хэмнэнэ” гэж хэлсэн байна. Энд зорчигчдын вокзал, гаалийн үзлэгийн байр, авто машины үзлэгийн нүх бүхий иж бүрэн тоноглол, ажиглалтын камер бүхий ачаа, чингэлгийн үзлэгийн талбай гээд орчин үеийн хилийн боомтын бүхий л зүйлийг иж бүрэн байгуулах юм байна.
2014 оны арваннэгдүгээр сараас Орос-Монголын иргэд харилцан визгүй зорчдог болсноор Хиагтын боомтоор нэвтрэгчдийн тоо нэг дахин нэмэгдсэн гэж ОХУ-ын Буриад улс тооцоолжээ. Ингэж ачаалал нэмэгдэж байгаа учраас энэ оны арваннэгдүгээр сар гэхэд ОХУ-ын Буриад улс Хиагтын боомтыг шинэчлэн засварлаж тохижуулахаар болсноо Буриадын засгийн газар мэдэгджээ. “Энэ ажилд нийтдпээ 290 сая рубль зарцуулна” гэж хэвлэлийн мэдээнд дурджээ. Энэ ажлыг гүйцэтгэх барилгын “Икат-плюс” компани зургадугаар сарын нэгэн гэхэд 260 сая рубль гаргаж ажлаа эхлэх юм байна. Тус компаний ерөнхий захирал Бато Очиров “Бид цаг алдахгүй, бүтэн хоногоор ажиллана. Энэ ажилд шаардлагатай төмөр бетон бүтцийг өөрсдөө хийх болохоор цаг хугацаа хэмнэнэ” гэж хэлсэн байна. Энд зорчигчдын вокзал, гаалийн үзлэгийн байр, авто машины үзлэгийн нүх бүхий иж бүрэн тоноглол, ажиглалтын камер бүхий ачаа, чингэлгийн үзлэгийн талбай гээд орчин үеийн хилийн боомтын бүхий л зүйлийг иж бүрэн байгуулах юм байна.
0 Сэтгэгдэл
























