Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нийслэлийн удирдлагууд Эверестийн ноён оргилд 2 дахь удаагаа авирах гэж байгаа Б.Цэвээндашийг хүлээн авч уулзлаа
НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийг хүлээн авч уулзан нийслэлийн туг гардуулж, мөнгөн урамшуулал олголоо. Уулын спортын Олон улсын хэмжээний мастер, олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Гүррагчаа, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш нар Эверестийн ноён оргил Жомолунгмад авирахаар бэлтгэлээ базааж байна.

Б.Цэвээндаш хоёр дахь удаагаа дэлхийн ноён оргил Эверестэд авирах гэж байгаа бөгөөд 2012 онд Непалын талаас авирч байсан бол одоо Төвдийн талаас буюу Гималай уулын хойд талаас авирахаар бэлтгэлээ базааж байна. Харин Т.Гүррагчаа Гималайн ноён оргилыг тойроод 8000 метрээс дээш өндөртэй 14 салбар оргилын Мерапека, Лобуче хоёр оргил дээр 2001 онд гарч байжээ. Мөн Казахстан, Киргиз хоёр улсын хилийн зааг дээр оршдог далайн түвшнээс дээш 7010 метрт өргөгдсөн Хан тэнгэр оргилд 1990 онд авирч гарсан туршлагатай уулчин юм. Тэд энэ сарын 6-ны өдөр эх орноосоо явахаар төлөвлөжээ.
Уулзалтын үеэр Нийслэлийн удирдлагууд “Юуны өмнө Эверестийн ноён оргилд дахин авирах гэж байгаад талархал илэрхийлье. Нийслэлийн туг Эверестийн ноён оргилд мандах гэж байгаад баяртай байна. Улаанбаатарыг маань ивээх болтугай” гэлээ.
Харин Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш “Улаанбаатар хотын авто замын түгжрэл иргэдийг их бухимдуулдаг. Үүнийг бууруулах нь зөвхөн нийслэлийн удирдлагуудын хийх ёстой ажил биш юм. Иргэд бид өөрсдөө санаачилгатай байж энэ бүхнээс салж чадна. Миний хувьд машинаас татгалзаж, 2 жил явган явж байна. Энэ нь эдийн засаг, эрүүл мэндийн хувьд ашигтай. Энэ ч үүднээс “Эрүүл Монголын төлөө хамтдаа” гэсэн уриатайгаар Эверестэд авирах гэж байна. Мөн Эверест оргилын бодит байдлыг харуулсан баримтат кино, фото зургийн үзэсгэлэн гаргаж, өмнө нь авирахдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлээ энэ удаагийн тэмдэглэлтэйгээ нийлүүлж ном болгох зэрэг ууланд авирахынхаа хажуугаар уран бүтээл хийх зорилготой байна” гэлээ.

0 Сэтгэгдэл