Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Шүрэнгийн УЦС-ыг оросууд эсэргүүцсээр байна
Ц.ХАС

Монголчууд Сэлэнгэ мөрөн дээр “Шүрэн”-гийн усан цахилгаан станц барих нь Байгаль нуурын эко системд муугаар нөлөөлнө гэж ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской мэдэгдлээ. Тэрээр энэ тухай мэдэгдлээ. Монгол-Оросын хамтарсан зөвлөгөөний өмнө болсон хуралдааны үеэр хэлсэн байна. Түүнчлэн “Шүрэн”-гийн усан цахилгаан станц барих төслийг зогсоохыг хүсч ОХУ-ын тал Монгол Улсын Шадар сайдад асуудал тавьж, Гадаад харилцааны сайдад захидал илгээснээс гадна Орос-Монголын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын 18 дугаар хуралдаанд хүртэл оруулан хэлэлцүүлж байсан юм гэж тус улсын http://забрабочий.рф сайтаар мэдээллээ.

Байгаль нуурт 491 гол, горхи цутгадаг ч нийт усны сэлбэлтийн 50 хувийг Сэлэнгэ мөрөн хангадаг учраас ОХУ-ын тал Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт “Шүрэн”-гийн усан цахилгаан станц баригдвал экологийн асах их хөнөөлтэй гэж байгаа юм. Гэсэн ч манай улс “Шүрэн”-гийн цахилгаан станцыг 780 орчим мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж чадвал, 244 мВт-ын эрчим хүч гаргаж авах боломжтой болох юм. Энэ оны эхний байдлаар дээрх станцын судалгааны ажилд 350 орчим мянган ам.доллар зарцуулсан бөгөөд инженер, техникийн судалгаа болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг эцэслэн боловсруулах хүртэл гурван сая ам.доллар зарцуулна гэж тооцоод байна.  
0 Сэтгэгдэл
yamar munguuruu barih gee vee ? danhaid l ur uu? zeelduulegch n hyatad tiim uu?
Хамгийн их уншсан