Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Москва-Бээжингийн хурдан галт тэрэгний зам Монголыг дайрахгүй болжээ
Москва-Бээжингийн хооронд тавих хурдан галт тэрэгний замын асуудлыг дөрөвдүгээр сарын 1-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хуралдаанаар хэлэлцсэн байна. Энэ хуралдаан хурдны төмөр замын талаар ОХУ, БНХАУ-ын тэргүүнүүдийн тавдугаар сарын 8-нд болох уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд болжээ.
Орос-Хятадын судалгааны төвийн ерөнхийлөгч Сергей Санакоев хурдан галт тэрэгний зам барих энэ төсөл нь “Торгоны зам” төслийн нэг чухал хэсэг гэж тэмдэглэжээ.
Энд ярьсан хамгийн гол зүйл бол ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Игорь Шувалов энэ замыг Монгол улсын хажуугаар Казахстан, Урумчээр дамжин Бээжин хүрнэ гэж мэдэгдсэн байна. Ийн Монголыг дайралгүй явах нь барилгын ажилд ихээхэн хэмнэлт гарна гэж үзэж байгаагаа ч тэр хэлсэн байна. Харин Монголын тал бол энэ замыг өөрийн нутгаараа дайруулах ихээхэн сонирхол, итгэлтэй байгаа гэдгийг ч Сергей Санакоев дурджээ.
Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж эхлэх юм бол 4-5 жилд барьж дуусгана гэж төсөөлж байгаа юм байна.
Төслийн санхүүжүүлэхэд Хятадын тал жилийн 3-4 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээл олгож болох юм гэж санал болгож байгаа гэнэ.
Ashgyi manaihaas holuur ongorloo
Шизоотой юмуудаа чи
Iim deeree hursen bol Tavan tolgoin uurhaid hyataduudiig oruulj bolohgui!!!
Москва-Бээжингийн хооронд тавих хурдан галт тэрэгний замын асуудлыг дөрөвдүгээр сарын 1-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хуралдаанаар хэлэлцсэн байна. Энэ хуралдаан хурдны төмөр замын талаар ОХУ, БНХАУ-ын тэргүүнүүдийн тавдугаар сарын 8-нд болох уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд болжээ. Орос-Хятадын судалгааны төвийн ерөнхийлөгч Сергей Санакоев хурдан галт тэрэгний зам барих энэ төсөл нь “Торгоны зам” төслийн нэг чухал хэсэг гэж тэмдэглэжээ.
Энд ярьсан хамгийн гол зүйл бол ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Игорь Шувалов энэ замыг Монгол улсын хажуугаар Казахстан, Урумчээр дамжин Бээжин хүрнэ гэж мэдэгдсэн байна. Ийн Монголыг дайралгүй явах нь барилгын ажилд ихээхэн хэмнэлт гарна гэж үзэж байгаагаа ч тэр хэлсэн байна. Харин Монголын тал бол энэ замыг өөрийн нутгаараа дайруулах ихээхэн сонирхол, итгэлтэй байгаа гэдгийг ч Сергей Санакоев дурджээ.
Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж эхлэх юм бол 4-5 жилд барьж дуусгана гэж төсөөлж байгаа юм байна.
Төслийн санхүүжүүлэхэд Хятадын тал жилийн 3-4 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээл олгож болох юм гэж санал болгож байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
2015.05.25
2015.04.03
2015.04.03
























