УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Банкууд 1.4 тэрбум ам.доллар гадаад зах зээлээс босгох боломжтой
Монгол Улсад орж ирэх гадаад валютын урсгал эрс буурсан нь эдийн засгийн хүндрэлийн шалтгаан болсон гэж судлаачид үзэж байгаа. Тэгвэл энэ онд хэдий хэмжээний гадаад валют орж ирэх боломжтойг сонирхоё. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх, чадварын судалгааны төвийн судалгаагаар нэгдүгээр сард 88.2 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 242 сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн толгой компаниас авсан зээлийн эргэн төлөлт их хэмжээгээр хийгдсэн тул хөрөнгө оруулалт буурсан үзүүлэлт гарахад нөлөөлсөн хэмээн үзсэн байна.
Хэрэв Оюу толгой, Таван толгой орд гацаанаас гарч төсөл хэвийн үргэлжилбэл гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх эерэг хүлээлт байгаа юм. Засгийн газрын гадаад өр 3.6 тэрбум ам.долларт хүрчээ. Тэгвэл 450-900 сая ам.долларын хөгжлийн зээл авах боломж бий хэмээн тооцож буй юм. Үүнээс гадна манай арилжааны банкууд Засгийн газрын бондоо гадаад зах зээлд барьцаалж 1.4 тэрбум ам.доллар босгох бололцоо байна. Энэ онд дээрх мөнгөний 500-700 сая ам.доллар орж ирэх боломж байгааг Монголбанк, Сангийн яамны эдийн засагчид мэдэгдсэн. Гадаад валют олж ирэх ганц найдлага уул уурхайн салбарт бий. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж эрх зүйн орчин нь сайжирсан билээ. Тухайлбал, энэ оноос хайгуулын лиценз олгож эхэлсэн. Одоогоор хайгуулын 30 гаруй лиценз олгожээ. Иймд хайгуулын ажилд энэ онд 300-500 сая ам.доллар орж ирэх тооцоо гараад байна.

0 Сэтгэгдэл