Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Байрны урьдчилгаа цуглуулах дэлхийн шилдэг аргууд
Өнгөрсөн онд Улаанбаатар хотын удирдлагаас Нийслэлийн орон сууцны корпорацийг байгуулж урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй байгаа иргэдэд орон сууцтай болох уян хатан нөхцлийг бий болгох тухай шийдвэр гаргасан.

Тухайн иргэн 3-5 жилийн хугацаанд НОСК-д өөрийн гэсэн хуримтлал үүсгээд 30 хувиа төлөх хэмжээнд очихоороо байрандаа орох нөхцөлтэй. Гэвч НОСК одоо хүртэл байгуулагдаагүй байгаа бөгөөд энэ сэдэв нам жим байна. Тэгвэл дэлхий дахинд энэ практик хэрэгжээд он удаан жил болжээ.
“Гэрээт хуримтлал” гэж нэрлэгддэг энэ аргачлал Баруун Европ, АНУ-д энэ аргачлал үр өгөөжөө өгсөн. Гэрээт хуримтлалын хамгийн түгээмэл хэлбэр нь Герман улсад хэрэгждэг Орон сууцны хуримтлалын касс юм. Хуримтлалын кассанд удахгүй байртай болох иргэн мөнгө байршуулахаас гадна тухайн иргэний байршуулсан мөнгөн дүнд төрөөс урамшуулал олгодог. Өөрөөр хэлбэл хэдий чинээ их мөнгө хуримтлуулна төдий чинээ их урамшууллыг төрөөс өгдөг. 5-6 жил хуримтлагдсан мөнгийг эзнээс нь өөр хэн ч ашиглах эрхгүй. Мөнгө хуримтлуулах хугацаанд хүүгийн хэмжээ өөрчлөгдөхгүй. Герман системийн гол давуу тал бол ил тод байдал. Орон сууцны хуримтлалын кассын тухай хуулинд зааснаар хуримтлалыг хадгалагч байгууллага ашиг олох зорилгоор ямар нэгэн санхүүгийн үйл ажиллагаа явуулах ёсгүй. Чухам үүгээрээ хуримтлалын дансанд мөнгөтэй хүн банканд хадгаламжтай хүнээс ялгаатай. Банкны хувьд өөрийнх нь мөнгийг яаж ашиглаж буйг хадгаламж эзэмшигч мэдэх боломжгүй байдаг.
Орон сууцны хуримтлалын өөр жишиг Франц, Англид байдаг. Францад тухайн иргэн хуримтлалын дэвтэр нээлгэж дансандаа 100 мянган франк хуримтлуулсаны дараа жилийн 3,75 хувийн хүүтэй орон сууц авч болно. Харин төрийн зүгээс тухайн иргэний жил болгоны хуримтлал дээр 7500 франкийг урамшуулал болгон өгдөг. Финляндад байр авах залуу гэр бүлийг бүх төрлийн татвараас 78 хувиар хөнгөлдөг. Англичууд Барилгын нийгэмлэг (building society) нэртэй системийг өнгөрсөн зуунаас эхлэн хэрэгжүүлж ирсэн. Зарчмын хувьд Германтай адилхан ч ирээдүйд байр авах хүн нийгэмлэгт хуримтлал үүсгэх шаардлагагүй. Сүүлийн жилүүдэд Английн банкны хууль тогтоомжууд илүү либерал шинжтэй болсноор орон сууцны зээлийн үйл ажиллагааг голдуу банкууд явуулдаг болсон.
Банкны тогтолцоонд өрсөлдөөн бий болсноор зээлийн хүү буурахад хүргэжээ. Түүнээс гадна Барилгын нийгэмлэг даатгалын компаниудтай ойрхон ажилладаг учраас даатгалынхан ипотекийн зээлийн салбарт үүсэх аливаа эрсдлээс хамгаалж байдаг. Дэлхийн олон оронд залуу гэр бүлийг орон сууцжуулах тусгай хөтөлбөр хэрэгждэг. Финляндад байр авах залуу гэр бүлийг бүх төрлийн татвараас 78 хувиар хөнгөлдөг. Хугацаа нь 20-25 жил, жилийн хүү 3 хувь. Түүнээс гадна тухайн гэр бүл хэдэн хүүхэдтэйгээс хамаараад орон сууцны нийт үнийн 20-25 хувийг төрөөс өгдөг байна. Германд залуу гэр бүлийг дэмжих арай өөр систем бий. Ирээдүйн байрны эзэн сар бүр орон сууцны хуримтлалын кассанд тодорхой хэмжээний мөнгө оруулна. Харин ажил олгогч “936 маркийн тухай хууль”-ийн дагуу сар бүр 78 марок, жилд 936 маркийг ажилтныхаа цалин дээр нэмж олгох ёстой. Дээр нь Засгийн газар жилд 93,6 марк өгснөөр хэсэг хугацааны дараа байрны урьдчилгаанд өгөх мөнгө бий болно. Энэ мөнгө байрны үнийн гуравны нэгтэй тэнцэх үед төрөөс орон сууцны нийт үнийн 10 хувьтай тэнцэх мөнгийг нэмж олгодог.
Үлдсэн мөнгийг Хуримтлалын касснаас маш бага хүүтэй зээлийн хэлбэрээр олгодог. Түүнээс гадна шинэ орон сууцанд орсон хоёроос доошгүй хүүхэдтэй залуу гэр бүлд 8 жилийн туршид 40 мянган маркийг байраа тохижуулахад, 24 мянган маркийг хүүхдүүдэд нь, 4 мянган маркийг экологийн тохижилт хийхэд, 3200 маркийг цахилгаан дулаанд нь зориулж өгдөг.
Эх сурвалж: www.VIP76.mn

0 Сэтгэгдэл