96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Их ялалтын 70 жилийн ойд зориулсан дурсгалын зоос гаргажээ
Монгол банк Аугаа их Эх орны дайны түүхт 70 жилийн ойд зориулсан 500 төгрөгний дурсгалын зоос гаргасан байна.
Монгол банкны гаргасан дурсгалын зоосны нүүрэн талд төв банкны бэлгэ тэмдэг, үндэсний бичгээр “Монгол Улс” гэж бичээд доор нь “500 төгрөг” «MONGOLIA 25 gr 925 SILVER» гэж бичжээ.

Харин ар талд нь Кремлийн цамхагийн дээгүүр ёслолын буудлага болж байгаа дүрсний доогуур георгиевын туузан дээр Эх орны дайны одон, мөнхийн галын хажууд “1945-2015” гэж бичсэн бол зүүн гар талд “70 лет Великой Победы” гэсэн бичээсийн “0”ийг лаврын навчаар чимсэн байна.
925-ын сорьцтой мөнгөөр урласан дурсгалын зоос 38,61 мм-ийн диаметртэй, 25 грамм жинтэй юм байна. Нийт 2500 ширхэг үйлдвэрлэсэн дурсгалын зоосыг 5200 төгрөгөөр худалдах юм байна.

Монгол улс Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлт Холбоот улсын холбоотон байж мөнгө, дулаан хувцас, хүнс, мал, цэргийн техникээр оросуудад тусалж байсан юм. Мөн 1945 оны наймдугаар сард Монгол Улс японы эсрэг дайн зарлаж 80 мянган хүнтэй арми нь Манжуурыг чөлөөлөх дайнд оролцсон байдаг. Чөлөөлөх дайны үед монголын гурван цэрэг БНМАУ-ын баатар цол хүртэж 200 цэрэг амь үрэгдсэн бол 300 хүн Улаан армийн бүрэлдхүүнд байлдахаар өргөдлөө өгч байжээ.
Чөлөөлөх дайны дараа Хятад улс Монголыг анх удаа тусгаар тогтоносон улс гэж хүлээн зөвшөөрсөн юм хэмээн http://coinsplanet.ru сайтад бичжээ.
Монгол банк Аугаа их Эх орны дайны түүхт 70 жилийн ойд зориулсан 500 төгрөгний дурсгалын зоос гаргасан байна. Монгол банкны гаргасан дурсгалын зоосны нүүрэн талд төв банкны бэлгэ тэмдэг, үндэсний бичгээр “Монгол Улс” гэж бичээд доор нь “500 төгрөг” «MONGOLIA 25 gr 925 SILVER» гэж бичжээ.

0 Сэтгэгдэл