УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Монгол Улсын малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажил эхэллээ
2015-2025 оны хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн тодорхойлох үзэл баримтлалын хүрээнд салбарын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар “Монгол Улсын малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ.
Ажлын хэсгийг ХХААЯамны СБТГ-ын дарга Л.Чой-Иш ахалж, МАА-н салбарын мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан анхдугаар хуралдаанаа хийлээ.
Уг төлөвлөгөөг шинэчлэх шаардлага байгааг Засгийн газрын хэрэгжүүүлэгч Агентлаг МЭҮГ-ийн Мал үржлийн хэлтэсээс 21 аймагт явуулсан судалгааны асуулга, ХХААЯ-ны Стартегийн бодлого, төлөвлөлтийн газартай хамтран зохион байгуулсан 6 удаагийн хэлэлцүүлэгийн явцад гарсан санал, шүүмжийн үр дүн харуулсан байна. Энэ чиглэлээр явуулсан судалгаа, асуумж, хэлэлцүүлэгт бүх аймгийн ХХААГ, 10 аймгийн 123 сумын 4818 малчин, МААЭШХ болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон байна.
Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулснаар Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын малын үүлдэр, угсааг шинжлэх ухааны үндэслэлтэй сайжруулах, тэргүүлэх зорилтын хэрэгжилтийг хангах ач холбогдолтой юм.
хаана байна тэр төлөвлөгөө нь
2015-2025 оны хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн тодорхойлох үзэл баримтлалын хүрээнд салбарын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар “Монгол Улсын малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ. Ажлын хэсгийг ХХААЯамны СБТГ-ын дарга Л.Чой-Иш ахалж, МАА-н салбарын мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан анхдугаар хуралдаанаа хийлээ.
Уг төлөвлөгөөг шинэчлэх шаардлага байгааг Засгийн газрын хэрэгжүүүлэгч Агентлаг МЭҮГ-ийн Мал үржлийн хэлтэсээс 21 аймагт явуулсан судалгааны асуулга, ХХААЯ-ны Стартегийн бодлого, төлөвлөлтийн газартай хамтран зохион байгуулсан 6 удаагийн хэлэлцүүлэгийн явцад гарсан санал, шүүмжийн үр дүн харуулсан байна. Энэ чиглэлээр явуулсан судалгаа, асуумж, хэлэлцүүлэгт бүх аймгийн ХХААГ, 10 аймгийн 123 сумын 4818 малчин, МААЭШХ болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон байна.
Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулснаар Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын малын үүлдэр, угсааг шинжлэх ухааны үндэслэлтэй сайжруулах, тэргүүлэх зорилтын хэрэгжилтийг хангах ач холбогдолтой юм.
1 Сэтгэгдэл
2022.12.01
























