Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Японы Засгийн газар таван сайдаа огцрууллаа
Японы Ерөнхий сайд Ёшихико Нода танхимынхаа зарим сайдыг огцруулж буйгаа зарлалаа. Ё.Нода Засгийн газартаа хөдөлгөөн оруулсан нь парламентад гацаанд ороод буй худалдааны татварыг нэмэгдүүлэх тухай хууль дээр сөрөг хүчний Либерал Ардчилсан намын дэмжлэгийг авах зорилготой юм. 2015 он гэхэд худалдааны татварыг 10 хувь болгон нэмэгдүүлэх тухай Засгийн газрын санаачилсан хууль сөрөг хүчний дэмжлэггүйгээс батлагдаж чадахгүй байгаа аж. Ёшихико Нода сөрөг хүчний удирдлагуудтай уулзаж ярилцах үед Либерал Ардчилсан нам дээрх хуулийн үзэл санаатай санал нэг байгаагаа илэрхийлсэн боловч энэ хуулийг дэмжсэнийхээ хариуд парламентыг тараах ёстой гэсэн шаардлага Ерөнхий сайдад тавьжээ. Гэвч Ё.Нода парламентын тараахын оронд олон нийтийн дунд рейтинг муутай байгаа танхимынхаа зарим сайдыг огцруулахаар шийдсэн нь энэ бололтой. Халаа сэлгээнд Японы Засгийн газрын 18 гишүүний тав нь өртсөний дотор Батлан хамгаалах, Тээврийн сайдууд багтаж, суудлаа өгчээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан