Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
АНУ-ын миссээр хийлч бүсгүй тодорлоо
АНУ-ын Роуд Айланд мужийн 20 настай хийлч бүсгүй Оливиа Кулпо улсынхаа тэргүүн миссээр өргөмжлөгдлөө.  Лас Вегасын “Planet Hollywood Resort  &Casino” –д болсон АНУ-ын “Miss Universe” тэмцээнд тэрээр улсынхаа бусад 50 мужаас шалгаран ирсэн гоо бүсгүйтэй өрсөлдсөн юм. Миссийн титэм хүртэхэд хамгийн чухал шалгуур болох асуултын шатанд түүнд нэлээд яггүй асуулт таарсан байна. “Эрэгтэй болж төрсөн ч хүйсээ солиулж эмэгтэй болсон хүн миссийн тэмцээнд түрүүлэх нь шударга явдал уу” гэсэн асуултад Оливиа Кулпо хариулахдаа үүнийг шударга гэж үздэгээ хэлсэн байна.
Саяхан Канадад болсон “Miss Universe” тэмцээний үеэр гарсан шуугианаас үүдэн ийм асуулт зохион байгуулагчдын зүгээс тавьжээ. Канадын “Miss Universe” тэмцээнд хүйсээ солиулсан трансжендер бүсгүй оролцсон нь дээрх асуултыг олон нийтийн дунд тавьж, шуугиан дэгдээсэн ч  зохион байгуулагчдын зүгээс трансжендер бүсгүйн  миссийн тэмцээнд оролцох эрхийг хязгаарлах ёсгүй гэж үзсэн юм.  
АНУ-ын шинэхэн миссээр тодорсон Оливиа Кулпо энэ оны эцсээр болох “Miss Universe”-ий 66 дахь тэмцээнд улсаа төлөөлөн дэлхийн гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх юм.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан