Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нацү башёд манай 26 бөх зодоглоно
Мэргэжлийн сүмогийн энэ сарын Нацү башё ирэх ням гаригт Токио хотноо эхэлнэ. Эл башёд манай 26 бөх таван зиндаанд баридах аж. Тодруулбал, дээд зиндаанд арав, жюүрёд зургаа, макүшитад долоо, сандамэд хоёр, жониданд нэг бөх зодоглох юм.
Өмнөх башёд 34 дэх түрүүгээ хүртсэн мэргэжлийн сүмогийн оргил амжилтын эзэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин ёкозүна Хакухо М.Даваажаргал зүүн, Гавьяат тамирчин 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж баруун жигүүрийг тэргүүлэх юм. Гуравдугаар сарын башёг зүүн мөрний бэртлийн улмаас өнжсөн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд зүүний дагавар магнайнаас босч барилдах юм.
Өмнөх башёд ёкозүна Хакухо, озэки Гоэйдо, Котошёгикү нарыг давж башёг 13 даваа хоёр унаатай өндөрлүүлсэн шинэхэн сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг 14-өөр дээг давбал озэки цол олгохыг Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос мэдэгдээд байгаа юм.
Мэргэжлийн сүмогийн энэ сарын Нацү башё ирэх ням гаригт Токио хотноо эхэлнэ. Эл башёд манай 26 бөх таван зиндаанд баридах аж. Тодруулбал, дээд зиндаанд арав, жюүрёд зургаа, макүшитад долоо, сандамэд хоёр, жониданд нэг бөх зодоглох юм.Өмнөх башёд 34 дэх түрүүгээ хүртсэн мэргэжлийн сүмогийн оргил амжилтын эзэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин ёкозүна Хакухо М.Даваажаргал зүүн, Гавьяат тамирчин 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж баруун жигүүрийг тэргүүлэх юм. Гуравдугаар сарын башёг зүүн мөрний бэртлийн улмаас өнжсөн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд зүүний дагавар магнайнаас босч барилдах юм.
Өмнөх башёд ёкозүна Хакухо, озэки Гоэйдо, Котошёгикү нарыг давж башёг 13 даваа хоёр унаатай өндөрлүүлсэн шинэхэн сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг 14-өөр дээг давбал озэки цол олгохыг Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос мэдэгдээд байгаа юм.
0 Сэтгэгдэл
























