96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Ноолуурын үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгоно

Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад Засгийн газрын 2015.04.21-ний хуралдаанаар даалгасан.
Энэ хүрээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын холбогдох албаныхан “Монголын ноос ноолуурын холбоо” болон үйлдвэрлэгчидийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгох нөхцөл болон Аж үйлдвэрийн яам цаашид энэ салбарт ямар бодлого баримталж ажиллахаа танилцуулсан юм.
Аж үйлдвэрийн яамны зүгээс зээлийн хүүг жилийн 9 хувиас ихгүй байхаар арилжааны банкуудтай харилцан тохиролцжээ. Эргэлтийн хөрөнгийн зээл олгох зарчим өнгөрсөн жилийн схемтэй адил байхыг мөн энэ үеэр онцолсон юм. Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх тус зээлийг олгохдоо үйлдвэрлэгч бүртэй гэрээ байгуулж, үр дүнг нь энэ оны арванхоёрдугаар сарын 30-нд дүгнэх юм байна. Улмаар гэрээний үүргийг биелүүлсэн үйлдвэрлэгчидтэй цаашид нэг жилийн хугацаатайгаар гэрээг сунгаж, ажиллах хүрээнд журам боловсруулагдаж байгааг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцолсон юм.
Хөнгөн үйлдвэрлэлийн салбар тэр тусмаа ноолуурын үйлдвэрлэлд цаашид салбарын яам, үйлдвэрлэгчид,мэргэжлийн холбоод хэрхэн хамтын ажиллагаатай байх талаар мөн санал бодлоо солилцлоо. Яамны зүгээс бодлого, дэмжлэг тодорхой шийдвэр гаргаж байгаа энэ үед үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод, ТББ-ууд мөн адил үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатайг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэлж байна. Үүнээс гадна үйлдвэржилт тэр дундаа ноолуурын үйлдвэрлэл цаашид кластерын системээр хөгжиж, экспортыг нэмэгдүүлэхэд хичээж ажиллахаа салбарын сайддаа дуулгасан юм.
Дашрамд дурдахад, ирэх зургаадугаар сард Япон улсад зохион байгуулагдах “Монгол-Японы төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалт”-д ноолуурын салбарынхны оролцоо чухал байгааг салбарын сайд хэллээ.
Өнөөдрийн байдлаар ноолуур боловсруулах салбарт 130 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж, нийт 700 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл эрхэлж байна. Үүний 600 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг экспортолж байгаа юм. Гэвч бэлтгэж буй ноолуурын 85 орчим хувийг зөвхөн угаасан, самнасан хэлбэрээр буюу өртөг бага шингээн экспортолж байна. Хэрэв түүхий эдээ дотооддоо 100 хувь боловсруулбал дотооддоо хоёр их наяд төгрөгийн үйлдвэрлэл эрхлэх боломжтой юм.

0 Сэтгэгдэл