Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Еврог аврахад долоо хоногийн л хугацаа үлдлээ
Еврог аврахад долоо хоногийн л хугацаа үлдлээ гэж тэрбумтан Жорж Сорос сануулж байна. Еврог аврах хугацаа гэж Ж.Соросын тодорхойлоод байгаа нь хэд хоногийн дараа Грект болох парламентын сонгуулийг хэлж байгаа юм. Тус сонгуульд Европын холбооны хямралын эсрэг бодлогыг дэмждэг, эсэргүүцдэг нам эвслийн аль нь ялах нь тодорхойгүй байгаа. Хэрэв Европын холбооны бодлогыг дэмждэг улс төрийн хүчин сонгуульд ялбал цаашид зээл тусламжаа аваад, бүсээ чангалах бодлого хэрэгжүүлээд явна. Харин уг бодлогыг эсэргүүцдэг нам хүчин төрийн эрхэнд гарвал цаашид байдал хааш эргэх нь бүрхэг байна.
Гэхдээ тэрбумтан Жорж Соросын хувьд Европын холбооноос хямралын эсрэг хэрэгжүүлж буй одоогийн бодлогыг зөв гэж үзэхгүй байгаа аж. Тэрээр зардлаа бууруулж, эдийн засгаа жижигрүүлснээр өрөөс салахгүй гээд хамгийн гол нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж байж хямралаас гарна гэж өөрийн саналаа хэлж байна. Хэрэв одоо хэрэгжүүлж буй бодлогоороо цааш явбал энэ намар гэхэд Германы эдийн засагт хүртэл муугаар нөлөөлж эхэлнэ гэж Ж.Сорос таамаглаж байна. Германы эдийн засаг хүртэл дордоод эхэлбэл Европ тивийг өрийн хямралаас нь салгана гэдэг бүтэшгүй мөрөөдөл болох юм. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Ж.Соросын хэлж буй саналтай ижил байр суурьтай байгаа ч Европ тивд эдийн засгаар тэргүүлэгч Германы канцлер Ангела Меркел бүс чангалах бодлогыг тууштай баримталж байгаа билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан