Олон улсын цахим уулзалтыг зохион байгууллаа
Туулын хурдны замыг хуулийн байгууллагын шалгалт дууссаны дараа шийдвэрлэнэ
Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлийг байнгын хороо дэмжлээ
IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Боловсролын зээлийн сангаас гадаадад суралцах тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлажээ
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах хэлэлцүүлэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Хатан хааны баярыг нөхөр нь хуваалцаж чадсангүй
Их Британийн хатан хаан II Элизаветагийн хаан ширээнд заларсны 60 жилийн ойд зориулсан нүсэр том шоу тоглолт Букингэмийн ордонд болж, Англиас төрөн гарсан хамгийн алдартай хамтлаг дуучид нэгэн тайзнаа цуглалаа. Букингэмийн ордны цэцэрлэгт хүрээлэнд цугласан 12 мянган үзэгч, телевизийн шууд нэвтрүүлгээр хүлээн авсан хэдэн зуун сая үзэгчтэй энэхүү тоглолтын тайзнаас домогт “Битлз”-ийн ахлагч Пол Макартни, Элтон Жон, Робби Уильямс, Кайли Миноуг, Шерил Коул гээд алдарт одод хатан хаандаа хүндэтгэл үзүүлжээ. Тоглолтыг үзэхээр хатан хаан өөрийн биеэр залран ирснээс гадна хунтайж Чарльз, ханхүү Уильям, Харри гээд хатан хааны гэр бүлийнхэн бүгд хүндэтгэлийн суудалд заларчээ. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеруны гэр бүлийг хүртэл багтаасан хүндэтгэлийн суудалд ганцхан хүн эзгүй байсан нь хатан хааны эр нөхөр, Эдинбургийн гүн Филипп байлаа. Өдгөө нас сүүдэр 90 шүргэсэн гүн Филлиппийн бие Темза голд болсон завины ёслолын дараа бага зэрэг чилээрхсэн гэнэ. Хатан хааны очир эрдэнийн ойн хамгийн гол ёслол болох 1000 завины сүрт жагсаалын үеэр гүн Филипп ядарч, зутарснаас ням гаригийн орой эмнэлэгт хүргэгджээ. Темза голд болсон завины жагсаалын үеэр хатан хаан нөхрийн хамт усан онгоцныхоо тавцан дээр бүтэн дөрвөн цагийн турш тасралтгүй зогсч, ард түмэнтэйгээ мэндчилсэн юм. Ёслолын үеэр Лондонд бороо орж, цаг агаар зэврүүн хүйтэн байсан нь ёслолын нимгэн хувцастай гарч ирсэн гүн Филиппийг цочроож ядраасан байна. Хатан хаан онгоцны тавцан дээр зассан хүндэтгэлийн сэнтийд сууж болох байсан ч энэ том ёслолын үеэр ард түмнийхээ өмнө сууж байх ёсгүй гэж үзсэнээс тэнд байсан хатан хааны гэр бүлийн бүх гишүүн зогсоогоороо Темза голыг туулсан юм. Дээр нь, Их Британийн язгууртан дээдсийн баримталдаг ёс дэг хатуу учир хатан хаан, түүний нөхөрт дулаан хувцас өмсгөх боломжгүй байжээ. Букингэмийн ордны ёс жаягт хатан хаан олны өмнө хувцас сольж өмсөх ёсгүй байдаг ажээ. Тийм ч учраас зэврүүн салхинд жиндсэн хатан хаанд ганц нимгэн нөмрөг л нөмрүүлэхээс өөр халамж анхаарал тавьж чадаагүй байна.

Ийнхүү ёс төрд баригдсанаас гүн Филипп хатан хааны баярыг хуваалцаж чадсангүй. Гэвч хатан хаан ойн баярынхаа бүхий л өөрийн биеэр ёслолд оролцож, ард түмэнтэйгээ хамт байлаа. Эрхэм дээдэс шоу тоглолтын төгсгөлд тайзнаа гарч, хүндэтгэл үзүүлсэн өөрийн хүү, хунтайж Чарльз болон урлагийн ододтой гар барин мэндчилсэн байна. Хунтайж Чарльз Букингэмийн тайзнаас ээждээ сэтгэл хөдөлгөм мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр өөрийнх нь хувьд ээж, ард түмнийх нь хувьд хатан хаан болох хамгийн чухал хүндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэхдээ “Хэдийгээр өнөөдөр бидэнтэй хамт аав минь байхгүй нь харамсалтай ч бид бүгдийн нэрийн өмнөөс тандаа талархаж явдгаа хэлэх боломж олдсонд туйлын баяртай байна. Улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэзээд өөрөөсөө илүүд үздэгээрээ бид бүгдэд үлгэр жишээ үзүүлж, Британи хүн болсноороо бахархах сэтгэл төрүүлж байдаг тандаа баярлалаа” хэмээн хэлжээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл