Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно
Орон сууцны үнийн дүнгийн 20 хүртлэх хувийн баталгаанд хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлж, ипотекийн зээлийн баталгаанд хамруулах шалгуур үзүүлэлтийг тогтоох санал боловсруулан энэ оны 7 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болголоо.

Ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэл хувийн урьдчилгаа төлбөрт 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд зорилтот бүлгийн иргэд ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, барилгын салбарын санхүүгийн эрсдэлийг багасгах, орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах үүднээс Засгийн газраас орон сууцны тодорхой хөнгөлөлтийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа бөгөөд иргэд ипотекийн зээлээр орон сууц худалдан авахад Засгийн газрын зүгээс орон сууцны үнийн дүнгийн 20 хувьд дэмжлэг үзүүлснээр хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

- See more at: http://www.zasag.mn/news/view/10235#sthash.kRH85QhI.dpuf
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан