Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Орон сууцны 10 хувийн урьчилгаат зээлийг ирэх сараас олгоно

Орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, 20 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргах шийдвэрийг Засгийн газрын өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаар гаргасан. Барилга хот байгуулалтын яамнаас холбогдох дүрэм журмыг ирэх сард багтаан баталгаажуулах учраас иргэд долдугаар сараас эхлэн байрны урьчилгаагаа 10 хувиар төлж, 90 хувьд нь жилийн 8+-1 хувийн хүүтэй зээл авах болно хэмээн БХБ-ын сайд Д.Цогтбаатар өнөөдөр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ албан ёсоор хэллээ.

Зээлийг Засгийн газраас тодорхой зорилтот бүлэгт олгоно гэсэн болохоос зөвхөн төрийн албан хаагчид хамрагдана гэж тодорхойлоогүй. Тиймээс НХХЯ-аас иргэдийн орлогын түвшингээр нь 20 бүлэгт ангилсан нарийвчилсан судалгаа хийсэн бөгөөд энэ ангиллын 5 болон 6 дугаар бүлэгт багтсан иргэд ипотекийн зээлийн 10 хувийн урьдчилгаа төлж, 20 хувьдаа баталгаа гаргуулаад зээлд хамрагдах боломжтой юм байна. Удахгүй энэ мэдээллийг олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлж, журмыг яаралтай гаргахаар ажиллаж байна хэмээн БХБ-ын сайд онцлов.  Харин урьчилгаа 30 хувиа төлөөд жилийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах эрх иргэдэд нээлттэй байгаа учраас хүссэн хүн бүхэн арилжааны банкуудад ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргаж болох юм.

Одоогоор Засгийн газраас гаргасан шийдвэрээр ипотекийн зээлийн орон сууцны урьдчилгааны 20 хувийн баталгааг хангахаар 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг арилжааны банзуудад гэрээний үндсэн дээр гаргахыг Хөгжлийн банкинд даалгасан байна.

 Банкууд ч үүнийг зөвшөөрсөн бөгөөд 2016 оноос жилийн бүрийн Төсвийн тухай хууль мөн Засгийн газраас гаргах өрийн баталгааны дээд хэмжээнд тусган санхүүжүүлж урт хугацааны ипотекийн зээлийн тогтвортой тогтолцоо бий болгох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан