Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Санхүүгийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороотой хамтран ажиллахаар боллоо

Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 6 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд ИБУИНВУ-ын Лондон хотноо зохион байгуулагдсан Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагын 40 дэх удаагийн Жилийн уулзалтад амжилттай оролцлоо.

Чуулга уулзалтын үеэр дэлхийн санхүүгийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, тулгарч буй бэрхшээл, дэлхийн санхүүгийн хямрал тус зах зээлд нөлөөлсөн байдал, үүнд хэрхэн хандах талаар бодлогын асуудлыг хөндөж, ярилцсан болно.

СЗХ-ны төлөөлөгчид дээрх хуралд оролцохоос гадна Хөгжиж буй орнууд болон Ази-Номхон далайн бүсийн дэд хорооны олон талт уулзалтуудад оролцож, хөгжиж буй орнуудын үнэт цаасны зах зээлийн онцлог, хөгжил, хяналт, зохицуулалтад тулгарч буй бэрхшээл, 2015-2020 оны хөгжлийн стратегийн хандлагын талаар санал солилцов.

Мөн Лондонгийн хөрөнгийн бирж групп (“ЛХБГ”), Европын сэргээн босголт, хөгжлийн банк (“ЕСБХБ”), Японы Санхүүгийн үйлчилгээний байгууллага (“ЯСҮБ”), Тайваны Санхүүгийн хяналтын хороо зэрэг байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны талаар тодорхой шийдэлд хүрч ажиллалаа. Тухайлбал, ЛХБГ-тэй МХБ-ийн арилжааны системд гарч буй хүндрэлийг нэг мөр шийдэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ЕСБХБ-тай хөрөнгийн зах зээл, тэр дундаа даатгалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр, мөн уул уурхайн эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороотой хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан