Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
В.Путинийг эсэргүүцэгчдийн амыг санхүүгийн аргаар дарах нь
Оросууд тун удахгүй жагсаал цуглаан гэдгийг мартах бололтой. Учир юу гэвэл тус улсын эрх баригчид олон нийтийг эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцох аргагүй болгоод байна. Өчигдөр Төрийн Думаар олон нийтийн дургүйцлийг ихээр төрүүлсэн нэгэн шинэ хуулийн төсөл хэлэлцсэн нь албан ёсны зөвшөөрөл аваагүй жагсаал цуглаанд оролцсон хүнийг 300 мянга хүртэл рублиэр торгох тухай хатуу заалттай аж. В.Путиний эсрэг сөрөг хүчний эсэргүүцлийг дарах, гудамжны жагсаал цуглааныг “соёлтой” аргаар үгүй хийх зорилготой хэмээн ажиглагчдын үзэж буй уг хуулийг Дум дахь сөрөг хүчний намууд эсэргүүцэж байсан ч эрх баригч Нэгдмэл Орос нам олонхиороо түрий барин маргаантай хуулийг батлуулж чаджээ.
Орост одоо мөрдөж буй хуулиар бол зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцох хүмүүсийг дээд тал нь 2000 рублиэр торгодог. Гэтэл шинэ хуулиар торгуулийн хэмжээг 200 дахин өсгөж, 300 мянган рубль болгоод байгаа юм. Хэрэв жагсаалд оролцсон хүн төрийн албан хаагч бол 600 мянган рублийн торгуультай гэнэ. Нэгдмэл Орос намаас анх хууль санаачлахдаа бүр 1,5 сая рублийн торгууль ногдуулах тухай заалт оруулж ирж байсан гэнэ. Түүнийг бодвол хууль батлагдах явцдаа бага зэрэг зөөлөрсөн ч хүний үг хэлэх эрх чөлөөг хаан боогдуулсан хэмээн энэ хуулийг эсэргүүцэх хүчин парламентад суудалтай намуудаас эхлээд В.Путиний эсрэг өнгөрсөн оноос хойш жагсаал цуглаан хийж ирсэн сөрөг хүчний залуус хүртэл маш их байна. Тухайлбал, “Шударга Орос” намын тэргүүн Сергей Миронов энэ хуулийг “Оросын ард түмний нүүрэн дундуур нь алгадаад авсан хууль боллоо. Энэ хачирхалтай хууль хүмүүсийг сэтгэл зүйгээр нь айлгаж, амыг нь таглах гэсэн оролдлого” гэсэн бол Либерал Ардчилсан намын зүгээс “Энэ хуулийг баталсан өдөр Думын түүхэнд хамгийн хар өдөр боллоо” гэж мэдэгдсэн байна. Гэвч эрх баригч Нэгдмэл Орос нам өөрийн санаачилсан хуулиа жагсаал цуглаанаас үүсч болох хүчирхийллээс сэргийлэх зорилготой гэж тайлбарлаж байгаа юм. Харин энэ хуулийг олон нийт огт тэгж харахгүй байгаа бөгөөд В.Путинийг Ерөнхийлөгчийн суудалдаа эргэн ирнэ гэдгээ зарласан цагаас эхэлсэн олон арван удаагийн жагсаал цуглааныг дарах зорилготой гэж үзэж байна.
Санхүүгийн аргаар дарах хэрэггүй, толгойлж байгаа урвагчдыг ангуучилж шууд алж устага
Оросууд тун удахгүй жагсаал цуглаан гэдгийг мартах бололтой. Учир юу гэвэл тус улсын эрх баригчид олон нийтийг эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцох аргагүй болгоод байна. Өчигдөр Төрийн Думаар олон нийтийн дургүйцлийг ихээр төрүүлсэн нэгэн шинэ хуулийн төсөл хэлэлцсэн нь албан ёсны зөвшөөрөл аваагүй жагсаал цуглаанд оролцсон хүнийг 300 мянга хүртэл рублиэр торгох тухай хатуу заалттай аж. В.Путиний эсрэг сөрөг хүчний эсэргүүцлийг дарах, гудамжны жагсаал цуглааныг “соёлтой” аргаар үгүй хийх зорилготой хэмээн ажиглагчдын үзэж буй уг хуулийг Дум дахь сөрөг хүчний намууд эсэргүүцэж байсан ч эрх баригч Нэгдмэл Орос нам олонхиороо түрий барин маргаантай хуулийг батлуулж чаджээ. Орост одоо мөрдөж буй хуулиар бол зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцох хүмүүсийг дээд тал нь 2000 рублиэр торгодог. Гэтэл шинэ хуулиар торгуулийн хэмжээг 200 дахин өсгөж, 300 мянган рубль болгоод байгаа юм. Хэрэв жагсаалд оролцсон хүн төрийн албан хаагч бол 600 мянган рублийн торгуультай гэнэ. Нэгдмэл Орос намаас анх хууль санаачлахдаа бүр 1,5 сая рублийн торгууль ногдуулах тухай заалт оруулж ирж байсан гэнэ. Түүнийг бодвол хууль батлагдах явцдаа бага зэрэг зөөлөрсөн ч хүний үг хэлэх эрх чөлөөг хаан боогдуулсан хэмээн энэ хуулийг эсэргүүцэх хүчин парламентад суудалтай намуудаас эхлээд В.Путиний эсрэг өнгөрсөн оноос хойш жагсаал цуглаан хийж ирсэн сөрөг хүчний залуус хүртэл маш их байна. Тухайлбал, “Шударга Орос” намын тэргүүн Сергей Миронов энэ хуулийг “Оросын ард түмний нүүрэн дундуур нь алгадаад авсан хууль боллоо. Энэ хачирхалтай хууль хүмүүсийг сэтгэл зүйгээр нь айлгаж, амыг нь таглах гэсэн оролдлого” гэсэн бол Либерал Ардчилсан намын зүгээс “Энэ хуулийг баталсан өдөр Думын түүхэнд хамгийн хар өдөр боллоо” гэж мэдэгдсэн байна. Гэвч эрх баригч Нэгдмэл Орос нам өөрийн санаачилсан хуулиа жагсаал цуглаанаас үүсч болох хүчирхийллээс сэргийлэх зорилготой гэж тайлбарлаж байгаа юм. Харин энэ хуулийг олон нийт огт тэгж харахгүй байгаа бөгөөд В.Путинийг Ерөнхийлөгчийн суудалдаа эргэн ирнэ гэдгээ зарласан цагаас эхэлсэн олон арван удаагийн жагсаал цуглааныг дарах зорилготой гэж үзэж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2015.10.05
























