Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монголбанк бодлогын хүүгээ өсгөхгүй
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг өөрчлөхгүй хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Тус зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд “ Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляц 2015 оны тавдугаар сарын эцэст 8,0 хувь, Улаанбаатар хотод 7,5 хувь болж бууран, суурь инфляц алгуур буурсаар 10,2 хувьд хүрээд байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляцын дарамт буурсан, эрэлтийн гаралтай инфляц ирэх саруудад нэмэгдэхээргүй байгаа тул 2015 оны инфляцын зорилт хангагдахаар байна.  2015 оны эхнээс төлбөрийн нийт тэнцэлд эерэг өөрчлөлтүүд гарч, оны эхний хагаст алдагдалгүй гарах нөхцөлд бүрдэж байна. Гэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 1 хувиас бага болж, улсын төсвийн зардал, алдагдал нэмэгдсэн хэвээр байгаа нь мөнгөний бодлогын төлвийн зөөлрүүлэх чиглэлд өөрчлөлт оруулах боломжийг хязгаарлаж байгаа юм. Бодлогын энэхүү шийдвэр нь төгрөгийн өгөөжийг хадгалж, макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг үргэлжлүүлэн дэмжинэ” гэжээ. Монголбанкны бодлогын хүү 2014 оны долдугаар сард болон 2015 оны нэгдүгээр сард тус бүр өсч одоогоор 13 хувьтай байгаа билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан