Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Монголын жүдочид тэргүүлэв
Жилээс жилд нэр хүнд нь өссөөр байгаа “Чингис хаан “Гранпри жүдо бөхийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Буянт Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 35 орны эрэгтэй 102, эмэгтэй 99 жүдоч хүч үзэн аваргуудаа тодруулав.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог тус тэмцээнд манай улс зохион байгуулагчийн давуу эрхийн дагуу 28 тамирчнаа сойн, эрэгтэй 60,66,90 кг-ийн жинд эмэгтэй 57,63 кг-ийн жинд алтан медаль хүртэж, гурван мөнгө, 10 хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлэв.
Японы баг гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медалиар удаалсан бол гуравдугаарт БНХАУ-ын баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар жагсав.
Японы баг гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медалиар удаалсан бол гуравдугаарт БНХАУ-ын баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар жагсав.
0 Сэтгэгдэл
























