Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Даншиг наадамд 256 бөх барилдана
Монголын Бурхан шашны сүм хийдүүд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран наймдугаар сарын 8, 9 - ний өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам – Хүрээ цам - 2015” наадмыг зохион байгуулах гэж байна. Наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болох юм.
Үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдах бөгөөд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд Даншгийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Даншгийн Заан, зургаа давсан бөхөд Даншгийн чимэгтэй Начин, тав давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус олгож, үнэмлэх тэмдгийг гардуулах юм. Энэхүү олгосон цол нь зөвхөн “Даншиг – Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчилнэ. Мөн даваа бүрт түрүүлсэн бөхөд мөнгөн шагнал олгоно.
Үндэсний бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг наймдугаар сарын 7 – ны өдрийн 09-18 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спорт хорооны байранд бүртгэх юм. Аймаг, дүүргүүд барилдах бөхийнхөө мэдүүлгийг энэ сарын 6-ны өдөр багтааж нийслэлийн Биеийн тамир, спортын газарт ирүүлнэ.
Хурдан морины уралдаанд Азарга, Их нас, Соёолон насны цэвэр цусны Монгол морь, Жороо морь уралдах бөгөөд бүртгэлийг энэ сарын 7-ны өдөр Хүй долоон худагт хийнэ. Үндэсний сурын харваанд оролцох харваачдыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын Сурын талбайд энэ сарын 7-ны өдөр бүртгэнэ.
Монголын Бурхан шашны сүм хийдүүд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран наймдугаар сарын 8, 9 - ний өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам – Хүрээ цам - 2015” наадмыг зохион байгуулах гэж байна. Наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болох юм.Үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдах бөгөөд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд Даншгийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Даншгийн Заан, зургаа давсан бөхөд Даншгийн чимэгтэй Начин, тав давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус олгож, үнэмлэх тэмдгийг гардуулах юм. Энэхүү олгосон цол нь зөвхөн “Даншиг – Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчилнэ. Мөн даваа бүрт түрүүлсэн бөхөд мөнгөн шагнал олгоно.

0 Сэтгэгдэл