Олон улсын цахим уулзалтыг зохион байгууллаа
Туулын хурдны замыг хуулийн байгууллагын шалгалт дууссаны дараа шийдвэрлэнэ
Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлийг байнгын хороо дэмжлээ
IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Боловсролын зээлийн сангаас гадаадад суралцах тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлажээ
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах хэлэлцүүлэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Бяцхан хүү авснаасаа сэржээ
Бразильд нэгэн гайхалтай эсвэл бүр эмгэнэлтэй гэмээр хачирхалтай хэрэг тохиолджээ. Тус улсын Белем хотын эмнэлэгт уушгины үрэвслийн улмаас амьсгал хураасан гэж оношилсон хоёр настай хүү маргааш нь гэнэт сэргэж, авснаасаа босч ирсэн гэнэ. Харамсалтай нь, хүүгийн сэргэлт түрхэн зуурын байж, удалгүй жинхэнээсээ хорвоог орхижээ.
Энэ явдал өнгөрсөн бямба гаригт болжээ. Келвин Сантос хүү уушгины хүнд өвчний улмаас эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч мэргэжлийн тусламж авч чадалгүй оройн 7.40 цагт амьсгал хураалаа гэж эмч нар гэр бүлийнхэнд нь хэлжээ. Ингээд хүүгийн цогцсыг ар гэрийнхэнд нь өгч, эцэг эх нь маргааш оршуулахаар гэртээ авчраад авсанд хийж, тагийг нь нээлттэй орхижээ. Гэтэл маргааш өглөө нь оршуулга болохоос цагийн өмнө хүү гэнэт босч суугаад “Ааваа, ус ууя” гэж хэлсэн байна. Гайхаж цочирдсон эцэг эх нь хүүгээ амь орлоо хэмээн баярлаад тэврэн авахад хүү эргээд ухаан алдаж, дахин сэргээгүй гэнэ. Гэсэн ч эцэг эх нь хүүгээ амь орох байх гэж найдан эмнэлэгт хүргэсэн ч зүрхний цохилт нь зогссон байжээ. Хүүг эмчлэх гэж оролдсон эмч нар энэ гайхалтай явдлын учрыг тайлбарлаж чадахгүй байна. Тэд хүүг анх эмнэлэгт ирснийхээ дараа үнэхээр амьсгал хураасан гэж хэлж байгаа ч төрсөн үрээ хоёр удаа алдаж, гүн уй гашууд автсан эцэг эх энэ явдлыг учрыг заавал олно гэж хэлж байна. Тэд эмч нарыг ажилдаа хариуцлагагүй хандаж, хүүг нь амьд байхад нас барчихлаа гэж дутуу, буруу оношилсон буруутгаж байна. Тэд хүүгээ дахин сэргэх болов уу гэж нэлээд хэдэн цаг горьдлого тээн хүлээсний эцэст бямба гаригийн орой оршуулжээ.
Бразильд нэгэн гайхалтай эсвэл бүр эмгэнэлтэй гэмээр хачирхалтай хэрэг тохиолджээ. Тус улсын Белем хотын эмнэлэгт уушгины үрэвслийн улмаас амьсгал хураасан гэж оношилсон хоёр настай хүү маргааш нь гэнэт сэргэж, авснаасаа босч ирсэн гэнэ. Харамсалтай нь, хүүгийн сэргэлт түрхэн зуурын байж, удалгүй жинхэнээсээ хорвоог орхижээ. Энэ явдал өнгөрсөн бямба гаригт болжээ. Келвин Сантос хүү уушгины хүнд өвчний улмаас эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч мэргэжлийн тусламж авч чадалгүй оройн 7.40 цагт амьсгал хураалаа гэж эмч нар гэр бүлийнхэнд нь хэлжээ. Ингээд хүүгийн цогцсыг ар гэрийнхэнд нь өгч, эцэг эх нь маргааш оршуулахаар гэртээ авчраад авсанд хийж, тагийг нь нээлттэй орхижээ. Гэтэл маргааш өглөө нь оршуулга болохоос цагийн өмнө хүү гэнэт босч суугаад “Ааваа, ус ууя” гэж хэлсэн байна. Гайхаж цочирдсон эцэг эх нь хүүгээ амь орлоо хэмээн баярлаад тэврэн авахад хүү эргээд ухаан алдаж, дахин сэргээгүй гэнэ. Гэсэн ч эцэг эх нь хүүгээ амь орох байх гэж найдан эмнэлэгт хүргэсэн ч зүрхний цохилт нь зогссон байжээ. Хүүг эмчлэх гэж оролдсон эмч нар энэ гайхалтай явдлын учрыг тайлбарлаж чадахгүй байна. Тэд хүүг анх эмнэлэгт ирснийхээ дараа үнэхээр амьсгал хураасан гэж хэлж байгаа ч төрсөн үрээ хоёр удаа алдаж, гүн уй гашууд автсан эцэг эх энэ явдлыг учрыг заавал олно гэж хэлж байна. Тэд эмч нарыг ажилдаа хариуцлагагүй хандаж, хүүг нь амьд байхад нас барчихлаа гэж дутуу, буруу оношилсон буруутгаж байна. Тэд хүүгээ дахин сэргэх болов уу гэж нэлээд хэдэн цаг горьдлого тээн хүлээсний эцэст бямба гаригийн орой оршуулжээ.
0 Сэтгэгдэл
























