Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Я.Санжмятав: Тэргүүн байрт шалгарвал зургаан сая төгрөгийн шагнал гардана
Б.ЭНХСАЙХАН

“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015” манай улсад анх удаа болох гэж байна. Монголын шатрын холбооноос өнгөрсөн жил Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг эх орондоо зохион байгуулах саналаа Дэлхийн шатрын холбоонд илэрхийлж, олон оронтой өрсөлдсөний эцэст зохион байгуулах эрхийг авч чадсан билээ. Энэ сарын 19-29-нд болох тэмцээний талаар зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн, Шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятаваас тодрууллаа.
-Тэмцээн болоход цөөн хоног үлджээ. Бэлтгэл ажил хангагдсан уу?
-Тив дэлхийгээс тэмцээнд оролцохоор Улаанбаатарт ирэх тамирчдаа хүлээн авах зочид буудал, тэмцээн зохион байгуулах газар, техникийн бэлтгэл ажил ерөнхийдөө бүрэн хангагдсан.
-Дэлхийн хэмжээний том тэмцээн Монголд болж байгаа нь манай улсад эерэг сурталчилгаа болох нь дамжиггүй. Тэмцээнд хэчнээн улсын хэдэн тамирчин оролцохоор болов?
-Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад 20 орчим улсын 170 гаруй тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад гээд дэлхийн том багууд оролцоно. Мөн тус улсын их мастерууд нь “Mongolia open”-д оролцохоор ирнэ. Тиймээс тэмцээн нэлээд өрсөлдөөнтэй болох байх. Ер нь, энэхүү тэмцээнээр дамжуулан Монголоо сурталчилъя, хөгжлөө таниулъя гэж бодож байна. Улс орон бүрийн шатар сонирхдог, шатрын спортоор хичээллэж байгаа хүмүүс тухайн улсынхаа хамгийн оюунлаг хүмүүс байдаг. Тиймээс Монголын үнэт зүйл нь Оюутолгой, Тавантолгой зэрэг ашигт малтмалын орд гэхээс илүү эх орондоо өсч өндийсөн оюунлаг, тэвчээртэй ухаалаг, сэтгэн бодох чадвартай хүн байх ёстой гэсэн үүднээс шатрын спортыг дэмжиж, дэлхийн хэмжээний наадмыг Монголдоо зохион байгуулах нь зөв юм байна гэж үзсэн хэрэг.
Тэмцээний шагналын санг сонирхож болох уу. Тамирчид сонирхож байгаа байх л даа?
-Тэмцээнд оролцсон бүх хүүхдэд эрхийн бичиг, үндэсний хэв шинжийг харуулсан бэлэг дурсгалын зүйл өгнө. Шалгарсан багууд цом медалиа авна. Харин “Mongolia open”-д бүх шатны шатарчид оролцох бөгөөд тэргүүн байрт шалгарсан тамирчин зургаан сая төгрөгийн шагнал гардах юм.

0 Сэтгэгдэл