Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Якунин РЖД-гээс явах нь, тэр сенатч болж магадгүй

Оросын төмөр зам нийгэмлэгийн тэргүүн Владимир Якунин өөрийнхөө албан тушаалыг орхих гэж байна хэмээн тухайн салбарын хоёр ч эх сурвалжаас мэдээлснийг  Газете.Ru   дамжууллаа.
Эх сурвалжуудын хэлснээр бол түүний орны хүнийг тун ойрын үед томилох бололтой.
Үүний өмнө Якуниныг Калининград мужаас  сенатчийн суудалд өрсөлдөхийг зөвшөөрсөн гэж тус мужийн амбан захирагчийн үүрэг гүйцэтгэгч Николай Цуканов мэдэгдсэн.
Үнэхээр тэр хууль тогтоох байгууллагад өрсөлдөх гэж байгаа бол хуулийн дагуу Оросын төмөр замын нийгэмлэгийн тэргүүнээс чөлөөлөгдөх ёстой юм байна. ОХУ-ын Холбооны зөвлөлийн сенатч, Төрийн думын депутатын эрхзүйн байдлын тухай хуульд зааснаар Дээд танхимын гишүүд  нь өөр ямар нэгэн албан тушаал, төлбөртэй үйл ажиллагаа эрхлэх, аж ахуй, олон нийтийн болон арилжааны үйл ажиллагаа удирдах эрхгүй байдаг юм байна.
Владимир Якуниныг РЖД-г орхих гэж байна хэмээн хэдэн сарын турш ярьсан. Зургадугаар сарын эхээр өөрөө ч үүнийг магадгүй гэж байсан удаатай. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр  Москва-Казанийн хурдын төмөр замын барилгыг өөрөө гүйцээж амжихгүй байж мэдэх юм гээд энэ нь эрт орой хэзээ нэгэн цагт өөр ажил хийх тийм цаг ирж магадгүйтэй холбоотой гэж байсан юм.
Харин энэ мэдээллийг албаны эх сурвалж батлаагүй байна. Владимир Якунины төлөөлөгч ямар нэг мэдээлэл өгөлгүй зөвхөн Якунин одоо амарч байгаа, холбоо бариагүй байна гэжээ.
Владимир Якунин Оросын төмөр зам нийгэмлэгийг 2005 оноос хойш удирдаж байгаа юм. Якунин төрийн өмчит энэ том компанийн албан тушаалыг сайн дураараа орхиж байгаа анхны хүн болж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан