Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Г.Отгонцэцэг: Эндхийн бэлтгэл Монголын бэлтгэлийн хаана нь ч хүрэхгүй
Б.СОНОР
Монголын жүдо бөхийн шилдэг тамирчдын нэг Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс 2016 оны олимпын наадамд өрсөлдөх болсон. Монгол, Казахстаны жүдо бөхийн холбооны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тэрээр харь орны нэрийн өмнөөс тив, дэлхийн аварга, цаашлаад олимпод өрсөлдөхөөр болсон нь энэ. Гэвч тэрээр иргэншлийн асуудал шийдэгдэхийг хүлээсээр сүүлийн 10 гаруй сар олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцоогүй байгаа билээ. Ингээд хэдхэн өдрийн дараа эхлэх ДАШТ-ий өмнө түүнтэй онлайнаар холбогдож цөөн асуултад хариулт авлаа.
-Сайн байна уу. “Ардчилал” сониноос холбогдож байна. Цөөн хэдэн зүйл тодруулж болох уу?
-Сайн. Сайн байна уу.
-Сайн. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Энэ удаагийн тэмцээнд оролцох уу?
-Тэгнэ ээ.
-Иргэншлийн асуудлаас болоод сүүлийн хэдэн сар олон улсын тэмцээн уралдаанд оролцож чадаагүй. Одоо асуудал шийдэгдсэн үү?
-Тийм ээ. Бичиг баримтын асуудал бүрэн шийдэгдсэн.
-Өнөө жилийн дэлхийн аваргаас медаль авах нь нэн түрүүний зорилт байх аа?
-Тэгэлгүй яах вэ. Бэлтгэлээ базааж байна. Гэхдээ эндхийн бэлтгэл Монголд хийдэг бэлтгэлийн хаана ч хүрэхгүй юм билээ.
-Анх явахдаа багштайгаа явсан. Хамт байгаа юу?
-Тийм ээ. Энхбаатар багштай хамт бэлтгэлээ хийж байгаа.
-Казахстан улсаас энэ удаагийн дэлхийн аваргад эмэгтэйчүүдийн хэдэн жинд тамирчнаа оролцуулах болж байна вэ?
-Бүх жинд оролцоно.
-Сүүлийн хэдэн сар олон улсын тэмцээнд оролцоогүй чансаа чинь нэлээд буурсан харагдсан...
-10 сар тэмцээнд ороогүй. Дэлхийд чансаагаараа наймд явж байгаад одоо 26 болсон байна билээ.
-Тэгвэл энэ удаагийн ДАШТ-ээр алдсан амжилт, цаг хугацаагаа нөхөх нь ээ?
-Тэгнэ л гэж хичээж байна.
-Хэзээ эх орондоо ирэх вэ?
-Есдүгээр сар гаргаад очно доо.
Монголын жүдо бөхийн шилдэг тамирчдын нэг Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс 2016 оны олимпын наадамд өрсөлдөх болсон. Монгол, Казахстаны жүдо бөхийн холбооны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тэрээр харь орны нэрийн өмнөөс тив, дэлхийн аварга, цаашлаад олимпод өрсөлдөхөөр болсон нь энэ. Гэвч тэрээр иргэншлийн асуудал шийдэгдэхийг хүлээсээр сүүлийн 10 гаруй сар олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцоогүй байгаа билээ. Ингээд хэдхэн өдрийн дараа эхлэх ДАШТ-ий өмнө түүнтэй онлайнаар холбогдож цөөн асуултад хариулт авлаа. -Сайн байна уу. “Ардчилал” сониноос холбогдож байна. Цөөн хэдэн зүйл тодруулж болох уу?

0 Сэтгэгдэл