Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Зарим барааны импортын татварын хувь хэмжээг нэмлээ
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Улсын Их Хурал “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталж, Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолыг гаргасан. Уг тогтоолоор импортын барааны гаалийн татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газарт олгосон байна.

Дотоодод үйлдвэрлэж байгаа, импортын ижил төрлийн бараатай шууд өрсөлдөх чадвартай зарим барааны гаалийн албан татварыг нэмэгдүүллээ. Хүнсний болон барилгын материалын зарим бүтээгдэхүүн, тодруулбал өндөг, боловсруулсан махан бүтээгдэхүүн, зайрмаг, цемент, хаалга, цонх,  автобус зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварын хэмжээг 6.5-20 хүртэл хувь байхаар тогтоолоо.

Татварын хэмжээг ингэж нэмэгдүүлснээр дотоодын үйлдвэрийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлж, ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна.

- See more at: http://www.zasag.mn/news/view/10650#sthash.v0QV6gft.dpuf
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан